Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2017-2020 оны хооронд төрсөн хүүхдүүдийг цэцэрлэгт БҮРТГЭНЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

БШУЯ-наас цэцэрлэг, сургуулийн хүртээмж, бүртгэл, элсэлтийн асуудлаар мэдээлэл хийлээ. Уг мэдээллээр 2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгт бүртгэх хүүхдүүдэд тавигдах шаардлагыг танилцууллаа. Үүнд:

-Цэцэрлэгийн бүртгэлд 2017.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдана

-Нийслэлийн иргэн нь амьдарч буй хаяг дээрээ шилжилт хөдөлгөөний бүртгэлээ заавал хийлгэсэн байна

-Орон нутгийн түр оршин суугч иргэн нь бүртгэлээ хийлгэсэн байна гэж заажээ.

Мөн нийслэлийн цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг e-mongolia.mn цахим системээр зохион байгуулах юм. Харин цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэг дээрх дэмжлэг үзүүлэх ажлын хэсэгт хандан бүртгүүлэх боломжтой аж.

Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "Эхний ээлжид 3-5 настай хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулах бодлогыг есдүгээр сарын 1-нээс өмнө шийдвэрлэхийг хичээнэ. Цэцэрлэгийн бүртгэл хийлгэхдээ иргэд амьдарч байгаа хаягаа баталгаажуулах шаардлагыг тавина. Энд түр оршин суугчийн асуудал ч байгаа. Хэрэгцээ шаардлагынхаа үүднээс харьяаллын бус газарт оршин сууж байгаа тохиолдолд түр оршин суугчийн баталгаажуулалт хийлгэсэн байх хэрэгтэй" гэлээ.

ФОТО: “Аравт” олон улсын морин цэргийн уралдаанд оролцохоор дөрвөн орны морьт дайчид бэлтгэл хийж байна
ФОТО: “Аравт” олон улсын морин цэргийн уралдаанд оролцохоор дөрвөн орны морьт дайчид бэлтгэл хийж байна
 
МУГТ Э.Цэндбаатар WBC аваргын бүсний төлөө тулалдахаар болжээ
МУГТ Э.Цэндбаатар WBC аваргын бүсний төлөө тулалдахаар болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.