Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: “Аравт” олон улсын морин цэргийн уралдаанд оролцохоор дөрвөн орны морьт дайчид бэлтгэл хийж байна

Ангилал
Спорт
Огноо
Унших
3 минут 12 секунд

“Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд “Аравт” олон улсын морин цэргийн уралдаан Монгол Улсад ирэх сарын 13-18-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Уралдааны өмнөх бэлтгэл ажлыг оролцогч орны дайчид өдөр бүр хангасаар байна. Наймдугаар сарын 9-ний энэ өдөр Монгол Улс, ОХУ, Узбекистан улсын баг тамирчид морь сэлгэх, морин эргүүл хийх, буудлагын дасгал боловсруулах, алсын зайн цэгүүдэд дадлага хийх сургалтуудыг гүйцэтгэсэн бол Монгол Улсад өнөөдөр хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Зимбабве улсын баг тамирчид хүн нэг бүрийн зэвсэг, дуулга, хантаазаа гардан авч, бэлтгэлдээ шамдан орлоо.

Энэхүү уралдаан нь бэлтгэлийн, алсын зайны морин маршийн, богино зайны холимог буухиа, төгсгөлийн буюу тэмцээнийг дүгнэх гэсэн дөрвөн үе шаттай явагдана. Нэгдүгээр шат нь тэмцээндээ бэлтгэх үе шат бөгөөд оролцогч орны баг тамирчдыг хүлээн авч байрлуулах, аюулгүй ажиллагааны заавар танилцуулах, энэ чиглэлийн сургалтууд явуулах, уралдааны бэлтгэлийг хангуулах, морьтой дадлага сургалт хийх, уралдааны маршрутыг баг тамирчдад танилцуулах юм.

Хоёрдугаар шатанд алсын зайны морин марш зохион байгуулагдана. Энэ шатанд уралдаанаар оролцогч орны цэргийн алба хаагчид уул, ой мод, гол ус, элс, бартаа саад бүхий 130 км замыг хоёр өдөр, нэг шөнийн дотор маршрутын дагуу туулна. Гэхдээ зүгээр туулаад өнгөрөхгүй, замдаа цэрэг хүний гүйцэтгэх ёстой дөрвөн даалгаварыг гүйцэтгэнэ. Үүнд усан болон минэжүүлсэн талбайг туулах, морь бугуйлдах, уналгад бэлтгэх, морин эргүүлээр бай олох, бартаа саад бүхий газарт хоноглож, эцэст нь шархтанд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, шархтан, сум галт хэрэглэлийг хөнөөлийн голомтоос татан гаргах, морьдоо богино хугацаанд услах дасгалуудыг гүйцэтгэнэ.

Харин гуравдугаар шат болох ойрын зайны холимог буухиагаар оролцогч орны баг тамирчид явганаар болон морьтойгоор маршрутын дагуу байрлах цэгүүдэд өгөгдсөн гранат шидэх, саадын зурвас туулах, буудлагын дасгал гүйцэтгэх, тактикийн ажиллагаа, морины давхилт дунд гранат шидэх зэрэг даалгавруудыг гүйцэтгэн барианд орох юм. Төгсгөлд нь тэмцээний дүнг нэгтгэж, уралдаанд амжилт үзүүлсэн баг тамирчдад шагнал гардуулах ёслол болно.

Ташрамд онцлоход, уралдааны бэлтгэл явцад Монгол Улсын зан заншил, түүх, соёл уламжлалыг сурталчлах, цэргийн алба хаагчдын нөхөрлөлийг бататгах хүрээнд бэсрэг наадам, соёл урлаг болон спортын өдөрлөгүүд, “Адуучин” тэмцээн зэрэг олон арга хэмжээ шат дараатай зохион байгуулагдсаар байна.

"АРАВТ-2022" УРАЛДААНЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БҮЛЭГ

“Нийслэлийн дөрвөн дүүргийн хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулахаар боллоо“
“Нийслэлийн дөрвөн дүүргийн хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулахаар боллоо“
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.