Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жилийн хугацаатай Солонгос Улсад оршин сууж буй иргэдэд F2 оршин суух виз 5 жилээр олгохоор боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Ирэх 10 дугаар сарын 4-нээс эхлэн 1 жилийн хугацаатай Солонгос улсад оршин сууж буй тодорхой бүлэг иргэдэд F2 оршин суух виз 5 жилээр олгохоор болжээ.

Энэ виз нь Солонгос улсын засгийн газраас хүн амын хомсдол үүсч буй 89 бүс нутгийн дунд эхний ээлжинд шалгаруулалт явуулж байгаа бөгөөд үүнээс тэнцсэн 5 бүс нутагт гадаад иргэдийг амьдрах ажиллах боломж олгох аж. Хамруулах бүс нутгийн шийдвэрийг ирэх есдүгээр сарын 5-ны өдөр гаргахаар болжээ.

Үүнд:

- Топик оноо 3-р түвшинөөс дээш байх,

- Гэмт хэрэгт орооцолдож, хууль зөрчиж байсан түүхгүй байх,

- Жилийн орлого нь 1 хүн ногдох GNI 70%-иас дээш байх, (2021оны байдлаар нэг хүний сарын дундаж орлого 2.833.000)

- Баклавараас дээш зэрэг хамгаалсан байх,

- Тухайн шалгарсан 5 бүс нутагт ажлын байраа олж бататгасан байх зэрэг шаардлагуудыг хангаж F2 виз 5 жилээр авсан тохиолдол энэ хугацаанаасаа өмнө тавигдсан шаардлага болзолуудыг зөрчвөл визийг хүчингүй болгоно.

- Дагалдан авах боломжтой бөгөөд дагалданд F1 виз олгоно.

- Энэхүү визийг олгох боломжгүй хүмүүс:

D-3, D-4, E-6-2, E-8, E-9, E-10, G-1, H-1 болон богино хугацааны визтэй иргэд багтах юм.

“Даншиг наадам-Хүрээ цам”-ыг жуулчдыг татах өвөрмөц бүтээгдэхүүн болгон тогтмол зохион байгуулна
“Даншиг наадам-Хүрээ цам”-ыг жуулчдыг татах өвөрмөц бүтээгдэхүүн болгон тогтмол зохион байгуулна
 
Дэнжийн мянгын цагаан байрны автобусны буудлын хажуугийн авто замыг маргааш шөнө нээнэ
Дэнжийн мянгын цагаан байрны автобусны буудлын хажуугийн авто замыг маргааш шөнө нээнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.