Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дуучин Нарагийн нөхөр: Миний эхнэр хүүхдийг доромжилсон хүнийг /эцэг, эх/ би зохих зүйлээр нь шийтгэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 4 секунд

Дуучин Нараг болон түүний аж ахуйг эсэргүүцэж Түнхэл тосгоны иргэд нутгаасаа хөөж буй гэх тэмцэл маргаан шийдэгдээгүй байгаа билээ. Түүнчлэн дуучин Нара өөрөөсөө 20 насаар дүү хүнтэй гэр бүл болсон гэдгээ цахим орчинд нийтэлсэн нь олны анхааралд өртөөд байгаа юм. Түүний нөхөр б.Билгүүн өөрийн байр сууриа ийнхүү илэрхийлжээ.

Тэрбээр "Юугаа ч мэдэхгүй байгаа хүмүүст хэлэхэд бид 3 шонхор зусландаа 2 жил хэл амгүй хэрүүл уруулгүй сайхан байсан. 8 сарын өмнө миний эхнэр бие давхар болж бид 2 шонхор зусландаа мөрөөдлийн байшингаа барих талаараа ярьж бодож эхэлсэн. Зун ч болж бид хоёрын мөрөөдсөн байшин минь баригдахын даваан дээр миний эцэг эх гэх хүмүүс гэнэт биднийг хөөж туудаг байсан байж яахаараа эднийг хөөдөггүй юм гэж орилж миний бие давхар эхнэрлүү дайрсан. Эхнэр хүүхдээ хамгаалж зогсох бол миний үүрэг би эхнэр хүүхдээ ямар ч үед хэнийг өөдөөс хамгаална.

Тэр үед би эцэг эх хоёртоо та хоёр чинь тэнэг юмуу энд миний хүүхэд таны хүү байгаа гэхэд хараалын үгээр дайрч давшилсан би тэгж хэлж байхад нь зүгээр байж чадна гэжүү. Би шууд л төврүү бууж гомдол өгсөн миний эхнэр хүүхдийг миний хажууд муулах хүнийг би тэр дор нь зохих ёстой зүйлээр нь шийтгэнэ. Энд нэг ч эх нь хүүгээ буцаж авмаар байна гэсэн юм байхгүй ээ та нар андуураад байна" хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.

Улсын арслан Б.Орхонбаярын цолны мялаалга наадам эхэллээ
Улсын арслан Б.Орхонбаярын цолны мялаалга наадам эхэллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.