
Азид томоохонд тооцогддог Бусаны олон улсын кино наадам Аравдугаар сарын 5-14 ны өдрүүдэд зохион байгуулагдана.
НЕТРАС буюу "Ази Номхон далайн кино театруудын сүлжээ" олон улсын байгууллагын гишүүн "Momade" виртуал туслахын агентлагийн гадаад харилцаа, орчуулгын салбарын мэргэжилтэн , Д.Цэнгэл Бусаны олон улсын наадмын шүүгчээр ажиллах эрхтэй болжээ.

Тэрбээр анх 2016 онд БНСУ-ын Пучоны кино наадамд шүүгчээр ажиллаж байсан бол энэ жил 2 дахь удаагаа томоохон кино наадмын шүүгчээр ажиллах гэж байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!