Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш Улаанбаатарт 30 хэм дулаан, бороо орохгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Өнөө, маргаашдаа Хөвсгөл аймгийн нутаг, Дорноговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар халуун байхыг анхааруулж байна.

2022 оны 08-р сарын 01-ний 20 цагаас 08-р сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ЗАХИРАМЖ: Увс аймгийн зарим сумдад баяр наадам зохион байгуулахыг хориглолоо
ЗАХИРАМЖ: Увс аймгийн зарим сумдад баяр наадам зохион байгуулахыг хориглолоо
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.