Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

И.Мөнхжаргалын хуралд МАН-ын хуульч Ү.Амарбатыг биечлэн оролцуулах хүсэлт гаргажээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 10 секунд

Шүүгдэгч И.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг тус шүүх 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч мөн оны 08 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан байсан. Гэвч хохирогчийн өмгөөлөгч Э.Туулаас “...Ковид-19 өвчний халдвар авч эмчилгээ хийлгэж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийг мөн улсын яллагчаас “...Шүүх хуралдаанд хохирогч Монгол Ардын намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбатыг биечлэн оролцуулах...” тухай хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авчээ.

И.Мөнхжаргалд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, дараагийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч И.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.

Япон иргэдийн 45 хувь нь Абэ Шинзогийн оршуулгыг төсвийн мөнгөөр хийхийг эсэргүүцжээ
Япон иргэдийн 45 хувь нь Абэ Шинзогийн оршуулгыг төсвийн мөнгөөр хийхийг эсэргүүцжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд