Солонгосын алдарт дуучин PSY-ийн тоглолтын дараа Монгол залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн. Ингэхдээ ГХЯ болон Сөүл дэх ЭСЯ тус иргэний асуудлаар анхаарч ажиллаж байгаа талаараа мэдээлсэн. Тэгвэл дуучин PSY-гийн агентлагаас амиа алдсан амиа алдсан залуугийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Эмгэнэлд "Юуны түрүүнд харамсалтай мэдээлэл хүргэх болсондоо сэтгэл өвдөж байна.
7-р сарын 31-ний 15:50 цагийн орчимд Гангвондо дахь Гангнеунг спорт цогцолборт гадны ажилтан харамсалтайгаар амиа алджээ. Талийгаач 20 гаруй насны Монгол иргэн байсан бөгөөд тайзны компаны туслах ажилтан байсан байна.
Ослын улмаас нас барсан талийгаачид гүн эмгэнэл илэрхийлье. Мөн талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Хөшигний ард хөлсөө урсгаж байгаа ажилтнуудын хичээл зүтгэлийг “P-Nation” дэндүү сайн мэддэг учраас энэ осол улам бүр зүрх шимшрүүлж байна. Бид талийгаачийн сүүлчийн замд нь анхаарал тавихын тулд чадах бүхнээ хийх болно. Мөн ийм зүйл давтагдахгүй байх, дахин давтагдахаас сэргийлэхийг тулд цаашид бид хариуцлагатай хандан ажиллах болно.
Дахин талийгаачид гүн эмгэнэл илэрхийлье" гэжээ.