
Энэ жилийн 2-р хагасд Катар улсад зохион байгуулагдах хөл бөмбөгийн ДАШТ буюу FIFA 2022-ын дуунд BTS хамтран оролцож дуу дуулна.
FIFA 2022-той “Hyundai Motors” компани хамтран ажиллаж байгаа бөгөөд тус компаний олон улсын төлөөлөгч нь BTS хамтлаг билээ. BTS хамтлаг нь 2016 оноос хойш нэр хүнд нь тасралтгүй өсөж яваа БНСУ-ын хамтлаг бөгөөд дэлхийн хэмжээний томоохон арга хэмжээнд уригдсаар байна.