Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ухань хотод дахин Covid-19 гарч хөл хорио тогтоолоо

Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 10 секунд

Хятадын Ухань хотод "COVID-19"-ийн дөрвөн тохиолдол илэрсэн тул эрх баригчид зарим бизнес, нийтийн тээврийн хэрэгслийг хаахыг тушаажээ.

Жианся дүүрэг нэг сая орчим хүн амтай ба Лхагва гаригт томоохон хэмжээний арга хэмжээ, ресторанд хооллохыг хориглож, олон нийтийн зугаа цэнгэлийн зарим газар, хөдөө аж ахуйн захуудыг хааж, автобус, метроны үйлчилгээг ойрын гурван өдөр түр зогсооно гэж мэдэгдэв.

Эрх баригчид мөн гурван өдрийн хугацаанд оршин суугчдыг бүс нутгийг орхихгүй байхыг, аялагчдыг нэвтрэхээс зайлсхийхийг уриалав.

Ухань хот 11 сая хүн амтай ба хотын албан тушаалтнууд олон нийтийн тогтмол шинжилгээнээс хоёр тохиолдол илрүүлсэн гэв. Мөн ойр дотнын хүмүүс дундаас нь дахин хоёр тохиолдол илрүүлжээ.

Хятадын хэт хатуу бодлогын дагуу улс орон даяар эрх баригчид цөөхөн хэдэн халдвар илэрсэн газрууддаа хөл хорио тогтоож байна.

Эх сурвалж: CNN

Сармагчны цэцэг өвчин манай улсад бүртгэгдвэл тархах эрсдлийг ДУНД гэж үнэллээ
Сармагчны цэцэг өвчин манай улсад бүртгэгдвэл тархах эрсдлийг ДУНД гэж үнэллээ
 
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.