
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас өнгөрөгч долдугаар сарын 23-ны өдөр Сармагчны цэцэг өвчнийг (monkeypox) “Олон улсын шинж чанартай нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” хэмээн зарласны дагуу манай улс энэ өвчний эрсдэлийн үнэлгээг гуравдах удаагаа хийв. Ээлжилт эрсдэлийн үнэлгээг ЭМЯ-ны Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг удирдан зохион байгуулсан ба албаныханы үнэлж буйгаар сармагчны цэцэг өвчин манай улсад зөөвөрлөгдөн орж ирвэл тархах эрсдэл “Дунд” гэж үзжээ.