Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг албаныхан танилцуулж дууслаа. Үүний дараагаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Олон нийтийн дунд хүүхдийн вакцинжуулалтыг эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр хийж байна гэх мэдээлэл байна. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор ЭМЯ-наас агч буй тайлбарыг танилцуулъя.
Ирэх наймдугаар сарын 1-нээс эхлээд 5-11 настай хүүхдүүдийг коронавируст халдварын эсрэг вакцинд хамруулж эхэлнэ. Ингэхдээ сайн дурын үндсэн дээр буюу эцэг эхийн зөвшөөрлийн хуудсанд үндэслэж вакциныг хийнэ.
"Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдэд эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр вакцин хийж байна", "Хичээл сургуульд зөвхөн коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэсэн хүүхдүүдийг хамруулна" гэдэг нь ташаа мэдээлэл юм" гэлээ.