Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Найдвартай ханган нийлүүлэгч байж чадна гэдгээ БНХАУ-д баталж харуулах шаардлагатай“

Огноо
Унших
1 минут 6 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар албаныхан мэдээллээ. Энэ үеэр уул уурхайн бүтээгдэхүүний экспортын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгоос тодруулахад "Гашуунсухайт боомтоор хоногт 500-аас дээш машин тогтмол гарч байна. Энэ байдал нэлээн удаан хугацаанд үргэлжилж байна. Энэ тоог БНХАУ-ын зүгээс ковидын тохиолдол гарахгүй байвал үргэлжлүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн.

БНХАУ бол нүүрсний өндөр хэрэглээтэй улс. Мөн импортоор авах нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрүүдийг тухайн улсын Засгийн газраас дотооддоо гаргасан. Манай улсын зүгээс нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлж, найдвартай ханган нийлүүлэгч байж чадна гэдгээ БНХАУ-д баталж харуулах шаардлагатай. Нүүрсний хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс давсан үзүүлэлттэй байгаа. Зэсийн баяжмал 16 гаруй хувиар давсан үзүүлэлттэй байна" гэлээ.

Г.Ёндон: АИ-92 шатахууны гаалийн албан татварыг тэглэх шийдвэрийг он дуустал сунгалаа
Г.Ёндон: АИ-92 шатахууны гаалийн албан татварыг тэглэх шийдвэрийг он дуустал сунгалаа
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.