Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газарт хэрэглэгчдээс “Худалдаа, үйлчилгээний төвүүдийн ариун цэврийн өрөөг үйлчлүүлэгчдэд төлбөртэй ашиглуулж байгаа нь хууль зөрчин иргэдийг хохироож байна” гэсэн гомдол мэдээлэл ирүүлжээ. НИТХ-ын 2022 оны 23 дугаар тогтоолоор “Нийтийн бие засах газрын төлөвлөлт байгуулалтад тавигдах техникийн шаардлага” хотын стандартыг баталж, энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдүүлэхээр заасан.
Үүний дагуу ШӨХТГ-аас дүүргүүдийн Засаг даргын тамгын газарт дээрх хууль болон стандартыг хэрэгжилтийг хангах хүрээнд олон нийтийн барилга, байгууламж бүхий худалдаа, үйлчилгээний байгууллага эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн өрөөтэй байх, иргэдэд үнэ төлбөргүйгээр чөлөөтэй ашиглах нөхцөл боломжийг бүрдүүлэх, арга хэмжээ авах талаар зөвлөмж хүргүүлжээ.