
Нийслэлийн .... байранд дөрөвдүгээр давхарын тагтнаас хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 13:00 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчид очиход тус байранд оршин суугч, 21 настай эмэгтэй гэрийнхээ тагтнаас үсэрч, амиа хорлох гэж байсныг тавдугаар давхар буюу дээд айлынх нь тагтнаас аврах олсоор бууж, ярилцлага хийж буулгажээ.