Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Өчигдөр буюу 2022.07.21-ний өдөр нийслэлд айлаас цахилгаан бараа хулгайлаад баригдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, долдугаар сарын 21-ний өдрийн 17:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн Дарь-Эхийн ... дугаар тоотод хулгай орсон гэх дуудлага иржээ.
Алба хаагчид тухайн айлаас гэр ахуйн цахилгаан бараа алдагдсаныг Дорнод аймагт оршин суух хаягтай, 38 настай, эрэгтэй “Ө” гэгч нь үйлдсэнийг шуурхай илрүүлэн мөрдөн шалгаж байна.
Өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийх, хяналтын камер байршуулж, хөршийн хяналтын холбоогоо сайжруулан хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.