Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ёндон: Казахстан улс дотоодын зах зээлээ хамгаалж, нефьтийн бүтээгдэхүүний экспортдоо хориг тавьсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар шатахууны үнийн асуудлыг авч хэлэлцсэн билээ. Тэгвэл энэ чиглэлд УУХҮ-ийн сайд Г.Ёндон "АИ95, 98, дизель түлш зах зээлийнхээ зарчмаар явж байгаа. Цар тахлын зайлшгүй нөхцөл байдалд Засгийн газар шаардлагатай арга хэмжээг авсаар ирсэн. Зах зээлийнхээ зарчмаар явлаа гээд импортлогч компаниуд алдагдал хүлээхгүй гэсэн зүйл байхгүй. Компаниуд нөлөөлж чадахгүй зүйл шүү дээ. Иргэд өнөөдрийнх шиг 1340 төгрөгөөр хямд бензин хэрэглэх боломж байхгүй байсан. Тиймээс л арга хэмжээ авч байгаа. Арга хэмжээ авахгүй байгаа улсууд бий.

Казахстан улсаас шатахуун татан авах асуудлыг олон нийт их ярьж байна. Гуравдагч зах зээл хязгаарлагдмал. Тус улс нь татаас өгч үнийг бага хэмжээнд барьдаг. Тэгэхээр экспортод гарвал үнэ нь нэмэгдэнэ гэсэн үг. Казахстаны дотоодод байгаа бензиний үнэ энд хэвээр ирэхгүй. Хоёрдугаарт, Казахстан улс дотоодын зах зээлээ хамгаалж, зургаан сарын хугацаагаар нефьтийн бүтээгдэхүүний экспортод хориг тавьсан. Үүнийгээ сунгаад явдаг" гэлээ.

Хөгжлийн банк дампуурах эрсдэлээс гарснаа мэдэгдэв
Хөгжлийн банк дампуурах эрсдэлээс гарснаа мэдэгдэв
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд