Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Өмнөговь аймагт ШУТИС-ийн Уул, уурхайн сургууль Монголдоо анх удаа давхардсан бус хөтөлбөрөөр элсэлт авна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар холбогдох албаныхан танилцууллаа. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Нийслэлийн хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн үүсэх ачааллыг бодолцож, их дээд сургуулиудын оюутнуудын хичээлийг уялдуулж зохион байгуулахаар төлөвлөж байна. Жил бүхэн хөдөө орон нутгаас 20 мянга орчим залуус шинээр оюутан болж ирдэг. Иймд, сайн их дууд сургуулиудыг орон нутагт ажиллуулах, 2+2 буюу хоёр жил орон нутагтаа, хоёр жил нийслэлд суралцах зэрэг боломжуудыг олгох сонголтуудыг өгөхөөр ажиллаж байна.

Энэ жил Дархан-Уул, Эрдэнэт, Өмнөговь зэрэг аймгуудад төрийн өмчит их, дээд сургуулиуд нээгдэж ажиллана. Тухайлбал, Өмнөговь аймагт ШУТИС-ийн Уул, уурхайн сургууль анх удаа давхардсан бус хөтөлбөрөөр анхны элсэлтүүдийг авна" гэлээ.

Б.Жавхлан: Энэ шийдвэртэй холбоотой баталгаажуулалтын захидлыг ОХУ-ААС ИРҮҮЛСЭН
Б.Жавхлан: Энэ шийдвэртэй холбоотой баталгаажуулалтын захидлыг ОХУ-ААС ИРҮҮЛСЭН
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.