Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мөсний ханхүү гэгддэг Юүзүрү Ханю зодог тайлна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Олимпийн хоёр удаагийн аварга Юзүрү Ханю уран гулгалтын спортоо орхихоор шийдсэн талаар эх сурвалжууд өнөөдөр/2022.07.19/ мэдээллээ.

27 настай түүний хувьд уран гулгалтын спортын бүх цагийн үеийн шилдгүүдийн нэгт зүй ёсоор тооцогдох бөгөөд зодог тайлах талаараа удахгүй хэвлэлийн хурал хийж зарлана.

"Юзүрү Ханюгийн" хувьд олимпийн алтан медалиас гадна ДАШТ-д хоёр удаа, Гран-При финалд дөрвөн удаа, “Four Continents”-д нэг удаа тус тус түрүүлж байв. Гэвч сүүлийн жилүүдэд бэртэл гэмтэлд өртөж Бээжингийн олимпид төдийлөн амжилтаа үзүүлж чадаагүй билээ. Тэрбээр Бээжингийн олимпийн ганцаарчилсан төрөлд дөрөвдүгээр байр эзэлсэн юм.

Мөсний ханхүү гэдгээрээ алдартай Япон залуу Бээжингийн олимпийн эрэгтэй ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр дээрээ наймдугаар байрт жагсч, тааруу эхлэл тавьсан ч чөлөөт үзүүлбэр дээрээ өндөр авч, дөрөвдүгээр байр эзэлсэн юм. Ингэхдээ тэрбээр баруун шагайдаа бэртэлтэй байжээ.

Сэлэнгэ аймгийн удирдлагууд шинэхэн арслан Б.Орхонбаярын ЦОЛНЫ МЯЛААЛГЫГ ХИЙХЭЭР БОЛЖЭЭ
Сэлэнгэ аймгийн удирдлагууд шинэхэн арслан Б.Орхонбаярын ЦОЛНЫ МЯЛААЛГЫГ ХИЙХЭЭР БОЛЖЭЭ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.