Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлэнгэ аймгийн удирдлагууд шинэхэн арслан Б.Орхонбаярын ЦОЛНЫ МЯЛААЛГЫГ ХИЙХЭЭР БОЛЖЭЭ

Ангилал
Нийгэм Спорт
Огноо
Унших
2 минут 8 секунд

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаан улсын начин Б.Орхонбаяр үзүүрлэн, улсын арслан цол хүртсэн. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат "Алдар спорт хороо", "Атар трейд" ХХК, "Таван хан" дэвжээний бөх юм.

Тэрбээр улсын Их баяр наадмаар Ц.Содномдорж арслангаар 7 давж Улсын заан, Улсын заан Б.Бат-Өлзийгөөр 8 давж Улсын гарьд, Улсын даян аварга Н.Батсууриар 9 давж Улсын арслан цол хүртсэн.

Тэгвэл шинэхэн арслан Б.Орхонбаярын Сэлэнгэ аймгийн удирдлагууд ирэх сарын 5-нд хүлээн авч цолтны мялаалга хийхээр товложээ.

Ташрамд дурдахад, Баярсайханы Орхонбаяр нь 1998 оны долдугаар сарын сарын 1-нд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн. Үндэсний бөхийн Улсын арслан цолтой бөх. 105 кг жинтэй, 182 см өндөртэй.

Боохой хэмээх улсын арслан Д.Данзангийн өлгий нутгийн хүчтэн тэрбээр “Таван хан” дэвжээ, “Хос түрүү” компанийн бөх, "Аварга” БТДС-ийн оюутан. Б.Орхонбаяр 2019 онд Төрийн наадамд 21 насандаа анх удаа барилдахдаа улсын начин цол хүртэнж монгол түмнээ ийн баярлуулсан юм. Түүний амжилтыг өмнө нь Дархан аварга Д.Дамдин, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, Улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй наймхан бөх давтсан түүхтэй.

Б.Орхонбаяр 2019 онд улсын начин болсон хамгийн залуу хүчтэн. Улмаар тухайн жил начин болсон хамгийн залуу бөхөд олгодог дааганы эзэн болов. Тэрбээр 2020 улсын наадамд барилдахдаа зургаагийн даваанд шинээр улсын харцага болсон Б.Бат-Оршиход өвдөг шороодсон. Улмаар Б.Бат-Оршихоос допинг илэрсэн тул 2021 онд түүнд улсын харцага цол нөхөж олгосон юм.

Хүн ихээр цугласан, битүү орчинд амны хаалт зүүхийг зөвлөлөө
Хүн ихээр цугласан, битүү орчинд амны хаалт зүүхийг зөвлөлөө
 
“Эрдэнэс Тавантолгой“ ХК дотоодын зах зээлд гаргасан этт бондын төлбөрийг хүүгийн хамт бүрэн төлж барагдууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.