Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАЙЛАН: 26 хүүхэд мориноос унаж, 48 хүүхэд түргэн тусламж авчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 0 секунд

Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд ажилласан байдлаа товч тайлагналаа.

Тулгар төр байгуулагдсаны 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд тус төв нь 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 13-ны өдрийг дуустал төлөвлөгөө гарган бэлэн байдлыг ханган ажиллалаа.

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга, түргэн тусламжийн 20 эмч, жолооч бүхий 8 баг арын албанд 8-10 эмнэлгийн бусад ажилчид ажилласан.

Нийт 4 өдөр 9 насны хурдан морины уралдаанд 48 хүүхдийг зөөн түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлсэн.

Тусламж үйлчилгээний үндсэн үзүүлэлт:

-Мориноос унасан болон буусан хүүхэд 48

- Унасан 26

Мориноос унаж хөнгөн болон дунд зэргийн бэртэлтэй 26 хүүхдүүд байсан.

Үүнээс:

● Нүүр болон арьс салст шалбарч гэмтсэн 2 хүүхдэд шархны анхдагч цэгцлэлт хийсэн.

● Тархины доргилттой 2 хүүхэд, зүүн бугалганы гэмтэлтэй 1 хүүхэд, хэвлийн битүү гэмтэлтэй 1 хүүхэд болон зүүн өвдөгний гэмтэлтэй 1 хүүхдэд эмнэлгийн газар дээрх тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн дээрх 5 хүүхдийг эмнэлэгт тээвэрлэн хүргэж өгсөн.

● Бусад мориноос унасан 19 хүүхдэд үзлэг хийж зохих зөвлөгөөг өгч, эрүүл буюу хэвийн байсан учир асран хамгаалагчид хүлээлгэн өгсөн.

- Буусан 22

Нийт 22 хүүхэд морины бэртэл гэмтлээс шалтгаалан мориноос буусан бөгөөд асран хамгаалагчид нь хүлээлгэн зөвлөгөө өгсөн байна.

Цэрэг амиа алдсан асуудлаар ЗХ-ний .. ангийн албан тушаалтнуудыг шалгаж эхэллээ
Цэрэг амиа алдсан асуудлаар ЗХ-ний .. ангийн албан тушаалтнуудыг шалгаж эхэллээ
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.