Их Британийн цаг уурын албанаас Английн төв, умард, зүүн, зүүн өмнөд хэсэг, Уэльсийн баруун хэсэг, Шотландын өмнөд хэсэгт хэт халалт болж агаарын температур Цельсийн 40 хэмийг давах магадлал 50 хувь, түүхэн дээд хэмжээндээ хүрэх магадлал 80 хувьтай гэж мэдээлжээ.
Тодруулбал, ирэх долоо хоногийн эхээр Лондон хот болоод Английн ихэнх хэсэг түүхэн дээр хэмжээндээ хүрч халах гэж буйг цаг уурчид анхааруулжээ. Энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Цельсийн 40 хэм давж халах юм.
Үүний улмаас олон мянган хүн амиа алдах магадлалтай байгааг урьдчилан анхааруулжээ. Учир нь 2021 онд Англид үүнээс бага халалт хоёр удаа тохиолдоход нийтдээ 1,600 хүн амиа алдаж байв.
“Энэ удаагийн халалтаар 1500-2000 хүн амиа алдах магадлалтай” гэж эрдэмтэд үзжээ.
Тус улсын Эрүүл Мэндийг Хамгаалах Агентлаг ирэх долоо хоногийн эдгээр өдрүүдийг аюулын түвшний “улаан” буюу дөрөвдүгээр зэрэгт шилжүүлсэн нь маш том сэрэмжлүүлэг юм.
Их халалтын өдрүүдэд сургуулиудыг хааж, галт тэрэгний хурдыг хязгаарлаж, төмөр замын тээвэр ашиглахгүй байхаар болжээ.
Мөн иргэдэд гэрээсээ гарахгүй байх, хөшгөө байнга хаах, кофейн болон согтууруулах төрлийн ундаа хэрэглэхгүй байх, биеийн хүч шаардсан ажил хийгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Лондон хот болон Английн баруун хойд хэсэгт шөнийн цагаар агаарын температур Цельсийн 25 хэмийг давах таамаг гарчээ. Энэ нь хүмүүсийн үхлийн гол шалтгаан болдог юм байна.
THE GUARDIAN