Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Наадмаар Төв цэнгэлдэх орчмын уулзваруудыг хааж, автомашины хөдөлгөөнийг хязгаарлана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Улсын баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх орчмын "Home plaza", "Emart төв", "Тэмээтэй хөшөө", "Наадам центр" гэсэн долоон байршлын уулзварыг хааж, хөдөлгөөн оролцуулахаар болжээ. Тодруулбал, Хан уул дүүргийн 15, 18 дугаар хорооны иргэд автомашины хөдөлгөөнд оролцохдоо СӨХ-өөс зөвшөөрөл авах ёстой юм байна. Ингэхдээ биеийн байцаалт болон түр оршин суугчаа нотлох ямар нэг бичиг баримт заавал хамт байх ёстой гэдгийг албаныхан тодотголоо.

Түүнчлэн "Дүнжингарав", "Нарантуул", "Мишээл экспо", Төмөр замын баруун талын зогсоолоос Цэнгэлдэх хүрээлэн хүртэл нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.

Мөн Төв цэнгэлдэх болон "Багшийн дээд"-ийн автобусны буудлаас Хүй долоон худаг хүртэлх чиглэлд нийтийн тээвэр үйлчлэх аж.

Дааганы уралдааны үеэр найман настай нэг хүү амиа алдаж, хоёр хүүхэд хүнд гэмтжээ
Дааганы уралдааны үеэр найман настай нэг хүү амиа алдаж, хоёр хүүхэд хүнд гэмтжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.