Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сошиалаар наадмын тасалбарыг 400 мянган төгрөгөөр зарж буй асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ сарын 1-нээс онлайнаар худалдаалж эхэлсэн. Гэвч сайт нь алдаа заан гацаж, улмаар тасалбарыг гадуур 400 мянган төгрөгөөр дамлан зарж буй зар цахим орчинд цацагдсан юм.

Энэ талаар НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү "Сошиалаар наадмын билетийг 400 мянган төгрөгөөр зарна гэсэн зар явж буй. Үүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Наадмын тасалбарыг цахимаар худалдаалж буй. Нэг хүн хоёрыг авах сонголттой. Зогсоол нэг хүнд нэгийг л өгч байна. Борлуулалтыг тагнуулаас хянаж байгаа. Гарч буй асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Тодруулбал, үнэхээр шагийн асуудал байна уу. Эсвэл худалдаж авсан хүн нь үзэх боломжгүй болоод зарж байна уу гэдгийг тогтооно" гэлээ.

ЗБДС-гийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулжээ
ЗБДС-гийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулжээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.