Наадмын нээлтийг маргааш 22:00 цагт дахин тоглохоор болж тасалбарыг 20:00 цагаас эхлэн худалдаална

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 16 секунд

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа болон зохион байгуулалтын талаарх мэдээллийг холбогдох албаныхан өглөө.

Үндэсний их баяр наадмын нээлт маргааш 11:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тэгвэл наадмын нээлтийг маргааш 22:00 цагт дахин нэг удаа тоглох бөгөөд тасалбарыг өнөөдөр 20:00 цагаас эхлэн www.ticket.mn сайтаар худалдаалж эхэлнэ. Тасалбар 79.000, 89.000, 99.000 төгрөгийн үнэтэй байна. Ингэхдээ тайз, дэлгэц хослуулсан, шинэлэг тоглолтын оройн хувилбарыг анх удаа үзэх боломжийг наадамчин олондоо олгож байгааг онцоллоо.

Мөн баяр наадмыг угтан доорх бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо, НЗДТГ, Захирагчийн ажлын албанаас хийж гүйцэтгэлээ.

  • Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр талаар орж ирдэг авто замыг хааж, орц, гарцыг нэгдсэн зохион байгуулалтад оруулан, автомашингүй бүс болгосон
  • 7000 ам метр талбайг авто зогсоол хэлбэрээр тохижуулан, асфальт бетоноор хучиж, тэмдэг тэмдэглэгээг хийлээ.
  • Баяр наадмын үеэр хүнс үйлдвэрлэл чиглэлээр асар худалдаа байршуулах 40 зогсоол байгууллаа.
  • 16 цамхагт шинэ лед гэрлийг суурилуулсан
  • FIFA-ийн шаардлага хангасан зүлэг тавьж, гүйлтийн замыг шинэчиллээ.
  • Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарлаа.
  • Шинээр есөн ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулсан бөгөөд нэг зэрэг 70 хүн үйлчлүүлэх боломжтой.
  • Мөн хүрээлэнгийн урд хэсэгт зураг даруулах хэсэг гаргаж өгөхийн зэрэгцээ хойд талд нь хүүхдийн бүсийг тохижууллаа.
  • Баяр наадмын тасалбар авч чадаагүй иргэдэд зориулан олон улсын жишгийн дагуу хүрээлэнгийн зүүн хойд талбайд том дэлгэц байршуулан, наадмын шууд дамжуулалтыг хүргэнэ.

Голын ойролцоо хараа хяналтгүйгээр хүүхэд тоглуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна
Голын ойролцоо хараа хяналтгүйгээр хүүхэд тоглуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц