Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шагчид: Долдугаар сарын 8-9-нд 2 ширхэг наадмын тасалбар 1.5 сая төгрөгт хүрдэг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 11 секунд

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход ердөө найм хоног үлджээ. Жилийн жилд наадмын тасалбар дээр нанчилддаг явдал энэ жил ч өөрчлөгдсөнгүй. Уг нь албаныхан "Нэг утасны дугаараас хоёр тасалбар захиалах боломжтой. Энэ нь шагчдаас сэргийлж байгаа" гэж мэдээлсэн. Гэвч цахимаар 12 мянган тасалбарыг 52.500, 84.000, 105.000, 157.500 төгрөгөөр борлуулсан ч ихэнх нь шагчдын гарт оржээ.

Тодруулбал, өчигдөр /2024.07.01/ 07:00 цагаас эхлэн www.enaadam.mn сайтаар борлуулж эхлэхэд тасалбарын хамгийн сүүлийн захиалга 10:00 цагт хийгдсэн байна.

Аргаа барсан иргэд тасалбарын эрэлд гарч, "Наадмын тасалбар авна, зарна" гэсэн групп хуудаснаа пост бичиж, шагчид наадмын тасалбарыг хамгийн багадаа 3 дахин нугалж зарж байна.

"Наадмын тасалбар олноор зарна"гэсэн постны эзний 9912**** дугаар руу залгалаа.

-Хэддүгээр секторын суудал вэ ?

-10,5 дугаар секторын хоёр тасалбар байна.

-Үнэ нь хэд вэ

Нэг ширхэг нь 500 мянган төгрөг

-Тийм үнэтэй юу. Доошоо ярих уу

-Ярихгүй. Харин ч хямдхан байгаа шүү. Долдугаар сарын 8-9-нд хоёр ширхэг тасалбар 1.5 сая төгрөгт хүрдэг.

-Өөрт чинь хэдэн тасалбар байгаа юм

-4 байгаа.

--------------------

Дээрх хүний шаглаж зарж байгаа 10,5 дугаар секторын хоёр тасалбар www.enaadam.mn сайт дээр 105-157 мянган төгрөгөөр зарагдаж байсан юм. Тэгэхээр тасалбар тус бүрээс 343-395 мянган төгрөгийн ашиг унагааж байна гэсэн үг.

Ерөнхийдөө "Наадмын тасалбар авна, зарна" гэсэн группт 52.500, 84.000, 105.000, 157.500 төгрөгийн үнэтэй тасалбарууд бүгд 400-450 мянган төгрөгөөр зарагдаж байна.

2019 онд наадмын тасалбарыг “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил”-оор зардаг байсан. Тухайн үед Дүнжингаравын үйлчилгээний нэгдсэн төвөөс хоёр иргэн 50 гаруй тасалбарыг авч яваад цагдаагийнханд баригдсан байдаг.

Улмаар шагчдаас сэргийлэхийн туд 2020 оноос наадмын тасалбарыг цахимаар борлуулж эхэлсэн ч начир дээрээ ямар ч ялгаа алга.

Төв цэнгэлдэх хүрээлэн 12 мянган хүний суудалтай. Олон арван мянган хүн наадмын тасалбар авах хүсэлтэй байдаг. Түүнчлэн дэлхий нийтэд Монголыг таниулах аялал жуулчлалын гол брэнд болсон гэдэг утгаараа монгол наадмыг үзэж сонирхохоор маш олон жуулчин хүсэлтээ ирүүлдэг. БОАЖЯ-ныхан гэхэд л гадаадын жуулчдад зориулж наадмын нээлт, хаалтын 5000 тасалбар олгох хүсэлтээ ирүүлдэг аж. Гэвч Төв цэнгэлдэх хүрээлэнгийнхээ суудлын тоонд захирагдахаас өөр аргагүй гэдгийг албаныхан хэлж байна. Эндээс харвал 12 мянгахан хүний суудалтай, ачааллаа дийлэхгүйд хүрсэн Цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэх цаг болсныг илтгэж байна.

МОНГОЛЧУУД БИЕ БИЕНЭЭ ӨРӨВДӨХ СЭТГЭЛГҮЙГЭЭР ШУЛАХ ЮМ

Захын наймаачнаасаа эхлээд төр засаг нь ард түмнээ шулж, завшиж амьдардаг. Эрээнээс оймс авчирсан ч хэд нугалж, хэнээс ашиг олох уу гэдгээ юуны өмнө бодно. Уг нь аливаа үндэстэн бие биенээ хайрлаж, дэмжиж байж хөгжил рүү хамтдаа алхдаг. Өнөөдөр нэг нь хожиж буй мэт харагдавч нийтээрээ уруудаж байна.

Ямар сайндаа Академич, МУИС-ийн профессор С.Нарангэрэл "Монголчууд яагаад өөрөө өөрсдийгөө ч танихгүй болтлоо ёс суртахууны хувьд ялзарч, доройтож, буурав гэдэг нь сонин.

Муухайгаар хэлбэл, монголчууд бид энэ хорвоо ертөнцийн хамгийн ёс суртахуунгүй ард түмэн болсон.

Өнөөдөр шударга байх зарчим алдагдсан. Эдийн засгийн үүднээс шударга байна гэдгийг бол хуваарилалт гэдэг үг тохирох байх. Шударга ёс тогтоохын тулд шударга бус үйл үйлдсэн этгээдэд тодорхой хариуцлага хүлээлгэж, шийтгэл оногдуулж, хохирлыг нь барагдуулах учиртай. Төрийн албан хаагчид, улстөрчид шуналаа татаагүй цагт ёс суртахуунлаг нийгэм тогтохгүй.

Шударга ёсыг тогтооход эр зориг маш чухал. Эр зориггүйгээр шударга ёс тогтоогдоно гэж байхгүй. Эр зориг байхгүй бол аймхай, амаа хамхисан, цаагуураа хов живд хөтлөгдсөн нийгэм болж хувирдаг. Монголын нийгэм үндсэндээ иймэрхүү байдал руу орсон” гэж байв.

Ерөнхий сайд “Эрчим хүч, орон сууц, баялгийн сан, авлигын асуудлыг багтаасан хөтөлбөр дээр АН, ХҮН нам нэгдэхгүй бол дангаараа засаг байгуулна“ гэж Ерөнхийлөгчид хэлжээ
Ерөнхий сайд “Эрчим хүч, орон сууц, баялгийн сан, авлигын асуудлыг багтаасан хөтөлбөр дээр АН, ХҮН нам нэгдэхгүй бол дангаараа засаг байгуулна“ гэж Ерөнхийлөгчид хэлжээ
 
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.