Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Шижир: “Кью Эс Си“-ийн концессын гэрээг төр үндэслэлгүй цуцалж, ТЭЗҮ-г ашиглаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 48 секунд

"Шинэ сэргэлтийн бодлого"-ын Аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд "Шинэ сэргэлт-Монгол ган” хэлэлцүүлэг өнөөдөр/2022.07.04/ болж байна. Энэ үеэр “Кью Эс Си” компанийн захирал Э.Шижир мэдээлэл өглөө.

- Өнөөдрийн хэлэлцүүлэгт танай компанийн зүлгээс оролцох хүсэлтээ өгсөн юм байна. Харин албан ёсоор оролцуулахгүй гэсэн шийдвэр гарсан гэх мэдээлэл байна. Энэ талаар тайлбар өгнө үү?

- "Кью Эс Сикомпани нь “Монгол ган цогцолбор” төслийг хэрэгжүүлэхээр 2014 оноос хойш тасралтгүй ажилласан. Технологийн олон төрлийн судалгаа хийснээр 2021 оны есдүгээр сард техник эдийн засгийн үндэслэлээ батлуулсан. Ямар нэгэн тодорхой бодитой үндэслэлгүйгээр гэнэтийн шийдвэрээр концессын гэрээг цуцалсан. Гангийн үйлдвэр барихын тулд тулгарч буй асуудлыг тодорхой ярилцъя гэх байдлаар хандсан. Гэтэл концессын гэрээг цуцалснаас хойш энэ асуудлаар манай компанитай тодорхой уулзалт хийсэнгүй. Харин одоо ажил дахиад хэлэлцүүлгийн шатанд орсон нь жаахан харамсалтай байна. Энэ хэлэлцүүлэгт оръё, дуу хоолойгоо албан ёсоор хүргэе гэсэн ч танхимд албан ёсоор оруулахгүй гэж байх шиг байна. Яг л бидний бэлтгэж, хянаж байсан танилцуулгыг энэ хүмүүс ярилцаад сууж байна. Ямар ч байсан урилгагүй оролцоод ярьж байгаа асуудлуудыг нь сайн сонсъё. Бид цаашид гангийн үйлдвэрээ барьж хэрэгжүүлнэ гэсэн зорилго өвөртөлсөн хэвээр байна.

- Ган үйлдвэрлэх асуудлаар танай компанийн боловсруулсан санаачилга, бичиг баримт, ТЭЗҮ-г төр ашиглаж байна гэж ойлгож болох уу?

- 2021 оны 9 дүгээр сард бидний гүйцэтгэж, батлуулсан тэр ТЭЗҮ-ийн дагуу л хэлэлцүүлэг болж явагдаж байна.

- Засгийн газраас концессын гэрээг цуцлах хүртэл танай компани ямар ажлыг хийж гүйцэтгэсэн бэ?

- "Уул уурхайн металлургийн цогцолбор" хэмээх томоохон төслийн олборлолтын ажлаас эхлээд эцсийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүх л шатны дамжлагын ажлыг бид хийж гүйцэтгэсэн. Олборлолтын тоног төхөөрөмж, баяжуулах үйлдвэр түүнд шаардлагатай дэд бүтцийн ажлууд, дараагийн шатны баяжуулах ажил гэх мэт зүйлс шат дараалалтай байгаа юм. Монгол ган цогцолбор нь энэ уул уурхайн металлургийн төслийн эцсийн шатанд хийгдэх чухал хүчин зүйл нь.

-"Кью Эс Си” компанийн хувьд Хөгжлийн банкны зээлээ төлчихсөн байгаа шүү дээ. Та бүхний зүгээс Засгийн газартай хэлэлцээр хийе гэсэн байр суурьтай байгаа юм байна. Нөгөө талаас хариу ирүүлсэн үү?

- Энэ төслийг цааш нь хэрэгжүүлэхийн тулд ямар нөхцөл байдал, шийдэл, гарц хэрэгтэй вэ гэдгийг хоёр талаасаа ярилцъя. Магадгүй “Кьс Эс Си”-ийг оруулахгүй гэсэн шийдвэр гарч болно. Тэгвэл бидний өмнө оруулсан 800, 900 сая, тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт яах ёстой юм бэ. Энийг л шийдэж, гаргалгаагаа ольё гэдэг байдлаар хандсан. Гэтэл одоо болтол бидэнтэй уулзаж, ширээний ард суухгүй байгаа учир. шүүхийн шатны процесс буюу албан журмаар явагдаад байгаа юм.

“Big show”-ны уран бүтээлчид ХСҮТ-д 269 сая төгрөгийн оношилгооны аппарат хандивлажээ
“Big show”-ны уран бүтээлчид ХСҮТ-д 269 сая төгрөгийн оношилгооны аппарат хандивлажээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.