"BIG_SHOW"-ны хамт олон "Хавдар судлалын үндэсний" төвд 269 сая төгрөгийн үнэ бүхий эрт үеийн оношилгооны аппарат хандивлажээ. Тодруулбал, тэд 6 цуврал бүхий шоу зохион байгуулж, IPTV-д байрлуулсан. Олсон орлогоосоо "Маск продакшн"-ны жүжигчин Д.Дэлгэрсайханы охин болон "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин, талийгаач Ц.Ганбаярын эмчилгээнд хандивласан байдаг.
Энэ тухай "Мөрөөдлийн театр продакшн"-ы жүжигчин Г.Алтаншагай "Ганбаа найзын маань хавдрын өвчин нь сүүлийн шатандаа орсон байсан тул хагалгаандаа орж чадалгүй нас барсан" гэсэн юм.