Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОМ: Г.Амартүвшин, Э.Батшугар, О.Цогтгэрэл нар 1-2 тэрбум 240 сая төгрөгийн ЗЭЭЛТЭЙ байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 36 секунд

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтны 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргажээ. Энэ удаагийн хөрөнгө орлогын мэдүүлгээр ЗЭЭЛ нь тэрбум давсан 3 гишүүнийг танилцуулж байна.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нэг тэрбум 25 сая төгрөгийн зээлтэй

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нэг тэрбум 25 сая төгрөгийн зээлтэй. Харин 417 сая төгрөгийн авлагатай. Хадгаламжиндаа 122 сая төгрөгтэй. Гадаад банкны хадгаламжиндаа 14 сая төгрөгтэй. 480 сая төгрөгийн үнэт эдлэл. 120 сая төгрөгөөр үнэлэгдэх 100 сайн үүлдрийн ямаатай. 480 сая төгрөгөөр үнэлэгдэх Mercedes Benz, G 55 AMG автомашинтай. 7 тэрбум 43 сая төгрөгөөр үнэлэгдэх 5 орон сууц, гурван авто зогсоолтой. Нийт орлого нь 226 сая төгрөг байснаас 79 сая төгрөг, гэр бүлийн орлого 174 сая төгрөгөөс 66 сая төгрөг болон буурчээ.

Шинэхэн гишүүн Э.Батшугар 2 тэрбум 240 сая төгрөгийн ЗЭЭЛТЭЙ

УИХ-ын гишүүн Э.Батшугар нь 2015 онд 402 сая төгрөгийн зээлтэй байсан бол 2021 онд 2 тэрбум 24 сая төгрөг болж нэмэгджээ. Өөрийн орлогоо 488 сая хэмээн мэдүүлсэн байна. Энэ нь өмнөх үеэсээ 485 сая төгрөгөөр нэмэгдсэн аж. Гэр бүлийн гишүүдийн орлого нь 548 сая байна. Тэрбээр 583 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууц, нэг зуслангийн байшинтай. 216 сая төгрөгийн Yamaha fzr 400 мотоцикл, Toyota, Land Cruiser 200 маркийн 1 автомашинтай. 90 сая төгрөгийн хадгаламжтай.

И эл Лимитэд ХХК ХХК, Монфарм трейд ХХК, Эрчим хүч түгээх сүлжээ ХХК, Монсамил ХХК, Ремиф технложис ХХК, Рескон ХХК, Мщдиахолдинг ХХК, Эс Си Эн Майнинг ХХК, ЗМС ХХК, ЗГМС ХХК, Засгийн мэдээ ХХК, Содмаргад ХХК, Милленниум финанс ХХК, Момиэд ХХК, Милленниум энтертэйнмент ХХК, Миллнниум капитал интернейшнл ХХК, Хаттан интернейшнл Монголиа ХХК, Милленниум групп ХХК зэрэг 18 компанийн хувьцаа эзэмшдэг байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нэг тэрбум 801 сая төгрөгийн ЗЭЭЛТЭЙ

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 2020 онд 208 сая төгрөгийн зээлтэй байсан бол 2021 онд энэ нь нэг тэрбум 801 сая болж өссөн байна. Харин 5 тэрбум 440 сая төгрөгийн авлагатай. Түүний орлого 326 сая төгрөгөөс 43 сая төгрөг болж буурсан. Гэр бүлийн орлого нь нэг тэрбум 417 саяас 2 тэрбум 951 сая болж өссөн. 2 тэрбум 321 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай.

585 сая төгрөгийн Mercedes Benz, S400CDI, Mercedes Benz GLE 400 автомашинтай. Нэг тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй. Түүний хадгаламж 2020 онд 55 сая төгрөг байсан бол 2021 онд 20 сая төгрөг болж буурсан байна.

UBN TEAM

ХОМ: Д.Өнөрболор гишүүн 15 тэрбумын үл хөдлөх хөрөнгөөрөө УИХ-ын гишүүд дунд “толгой цохиж“ байна
ХОМ: Д.Өнөрболор гишүүн 15 тэрбумын үл хөдлөх хөрөнгөөрөө УИХ-ын гишүүд дунд “толгой цохиж“ байна
 
Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуулын уулзвар хүртэл зам хаана
Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуулын уулзвар хүртэл зам хаана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.