Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОМ: Д.Өнөрболор гишүүн 15 тэрбумын үл хөдлөх хөрөнгөөрөө УИХ-ын гишүүд дунд “толгой цохиж“ байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 9 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтны 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргажээ. Энэ удаагийн хөрөнгө орлогын мэдүүлгээс хамгийн үнэлгээ өндөр үл хөдлөх хөрөнгөтэй УИХ-ын гишүүдийн мэдээллийг хүргэж байна.

-УИХ-ын гишүүн Д.Өнөрболор 15 тэрбум 289 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй-

May be an image of 1 person and text

УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын орлого 338 сая 467 мянган төгрөгөөр буурчээ. Гэр бүлийн орлого нь 25 сая 223 мянган төгрөгөөр буурсан байна. Тэрбээр 15 тэрбум 289 сая төгрөгөөр үнэлэгдэх найман орон сууц, үйлчилгээний зориулалттай 3 байр, 3 авто зогсоолтой. Энэ нь 18 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байсан өмнө жилээсээ 3 тэрбум гаруйгаар буурсан байгаа аж. Түүний хувьд үл хөдлөх хөрөнгийн хэмжээгээрээ УИХ-ын гишүүдийг тэргүүлж байна.

Түүнчлэн 272 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota Land Cruiser 200-1, Land Cruiser 70- 1 машин, 499 сая төгрөгөөр үнэлгээ бүхий газар, 150 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжин дахь мөнгө нь 2020 онд 7 тэрбум 572 сая байсан бол 2021 онд 1 тэрбум 978 сая болж буурчээ. Тэрбээр 264 сая төгрөгийн зээлтэй.

-Ц.Анандбазар гишүүн 7 тэрбум 680 сая төгрөгийн амины 2, нийтийн 1 орон сууцтай-

May be an image of 1 person and text

УИХ-ын гишүүн Цогт-очирын Анандбазар нь 7 тэрбум 680 сая төгрөгөөр үнэлэгдэх амины хоёр, нийтийн нэг орон сууцтай. Мөн 953 сая төгрөгөөр үнэлэгдэх тусгай зориулалтын машин, Mercedes Benz, нэг ND4190CS4J, нэг микроавтобус, нэг Toyota Alphard жийп болон туулах чадвар өндөр Toyota Land Cruiser 200 маркийн нэг автомашин болон нэг Lexus 570 машинтай. Түүний хувьд 1 тэрбум 312 сая 960 мянган төгрөгийн үнэлгээ бүхий малтай. Үүнийг задалбал, хонь-805, ямаа-294, үхэр-104, адуу-372, хурдан удмын 16 адуутай. Түүнчлэн 800 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Мөн 3 тэрбум 402 сая 370 мянган төгрөгийн хадгаламжтай.

-Ц.Цэрэнпунцаг гишүүн 6 тэрбум 798 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 амины орон сууц, 1 нийтийн орон сууцтай-

May be a cartoon of 1 person and text

Ц.Цэрэнпунцаг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн орлого 396 сая төгрөгөөр буурчээ. Харин гэр бүлийн орлого нь 25 сая гаруй төгрөгөөр өссөн. 6 тэрбум 798 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 амины орон сууц, 1 нийтийн орон сууцтай. 736 сая төгрөгөөр үнэлэгдэх Porsche, Cayenne- 1, ,Lexus, 570- 1, Mercedes Benz, G 500- 1, BMW, X-6- 1, Land Rover, Range Rover- 1, Toyota, SIENTA- 1 машинтай. 10 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 202 сая төгрөгтэй.

-УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 4 тэрбум 832 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй-

May be an image of 1 person and text

Түүний орлого 5 тэрбум 49 сая төгрөг. Гэхдээ өмнөх оноосоо 496 сая төгрөгөөр буурчээ. Гэр бүлийн орлого нь 86 сая 390 мянган төгрөгөөр буурсан. Тэрбээр 4 тэрбум 832 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, хоёр авто зогсоолтой. Түүнчлэн 500 сая төгрөгөөр үнэлэгдэх Land Rover, Range Rover-1, Lexus, 570- 1 машинтай. 2 тэрбум 136 сая төгрөгийн хадгаламжтай.

-Л.Энх-Амгалан 4 тэрбум 462 сая 333 мянган төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй-

May be an image of 1 person and text that says 'ubn юу байна? 4 тэрбум 462 сая 333 мянган тегрегийн Yл хедлех хоронгетэй эх сурваля BAA лувсанцэрэнгийн энх-амгалан уих-ын гишуун, сайд'

Түүний жилийн орлого 8 тэрбум 744 сая төгрөг. 2020 онд ХОМ-тээ гэр бүлийн гишүүдийн нийт орлого 281 сая 100 мянган төгрөг гэж мэдүүлж байжээ. Харин 2021 онд 598 сая 400 мянган төгрөг болж өссөн байна. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн орлого нь 317 сая төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг юм. Тэрбээр 4 тэрбум 462 сая 333 мянган төгрөгийн нэг амины, хоёр нийтийн орон сууц болон нэг үйлчилгээний зориулалттай барилгатай. 1 тэрбум 654 сая төгрөгийн үнэт эдлэлтэйгээс гадна 4 тэрбум 905 сая 373 мянган төгрөгийн авлагатай.

-Ш.Адьшаа 4 тэрбум 121 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 орон сууц, 1 үйлчилгээний үл хөдлөх хөрөнгөтэй-

May be an image of 1 person and text

Тэрбээр 2020 онд орлогоо 4 тэрбум 592 сая 403 мянган төгрөг хэмээн мэдүүлж байжээ. Харин 2021 онд 344 сая 809 мянга хэмээн мэдүүлсэн нь түүний орлого 4 тэрбум 592 сая 58 мянган төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна.

Гэр бүлийн орлого нь 1 тэрбум 600 сая төгрөгөөс 98 сая төгрөг болтлоо буюу 1 тэрбум 502 сая төгрөгөөр буурчээ. Түүний хувьд 4 тэрбум 121 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 орон сууц, нэг үйлчилгээний үл хөдлөх хөрөнгөтэй.

Харин автомашины хувьд, Hyundai, Sonata 7-1, Toyota, Land Cruiser 200- 1, Mercedes Benz, G 500- 1 машинууд нь 882 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.

816 сая төгрөгөөр үнэлэгдэх 51 хурдан удмын адуутай байсан бол адууны тоо 57 болж 929 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Мөн 890 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламж 299 сая төгрөгөөр нэмэгдэж, 1 тэрбум 649 сая 251 мянга болжээ. 105 сая төгрөгийн зээлтэй.

-110 сая төгрөгийн авлагатай Б.Баярсайхан гишүүн 4 тэрбум 500 сая төгрөгийн амины орон сууцтай-

May be an image of 1 person and text

УИХ-ын гишүүн Балжиннямын Баярсайханы орлого 2020 онд 107 сая 18 мянган төгрөг байсан бол 2021 онд 151 сая 69 төгрөг болж өсчээ. Түүнчлэн түүний хадгаламж 247 мянган төгрөг байсан бөгөөд нэг жилийн дотор 9 сая 625 мянган төгрөг болжээ. Тэрбээр 92 сая төгрөгийн малтай. 4 тэрбум 500 сая төгрөгийн нэг амины орон сууцтай. 110 сая төгрөгийн авлагатай хэмээн мэдүүлжээ.

Ё.Жаргалсайхан: Замын-Үүдэд ажилласан төрийн албан хаагчдын 1.3 тэрбум зардлыг Сангийн яам баталгаажуулаад шилжүүлнэ
Ё.Жаргалсайхан: Замын-Үүдэд ажилласан төрийн албан хаагчдын 1.3 тэрбум зардлыг Сангийн яам баталгаажуулаад шилжүүлнэ
 
ШУНХЛАЙ ГРУПП: Уул уурхайн бизнест хувьцаа эзэмшдэггүй, ийм төрлийн үйл ажиллагаа огт эрхэлдэггүй
ШУНХЛАЙ ГРУПП: Уул уурхайн бизнест хувьцаа эзэмшдэггүй, ийм төрлийн үйл ажиллагаа огт эрхэлдэггүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.