Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтны 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргажээ. Энэ удаагийн хөрөнгө орлогын мэдүүлгээр маш олон гишүүдийн орлого буурсан үзүүлэлттэй байна.
Ингээд хэн гишүүний ОРЛОГО, хэдэн төгрөгөөр буурсаныг танилцуулъя.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн орлого 4 тэрбум 592 сая төгрөгөөр буурч, хадгаламж нь 299 сая төгрөгөөр өсчээ
Тэрбээр 2020 онд орлогоо 4 тэрбум 592 сая төгрөг хэмээн мэдүүлж байжээ. Харин 2021 онд 344 сая хэмээн мэдүүлсэн нь түүний орлого 4 тэрбум 592 сая төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна.
Гэр бүлийн орлого нь 1 тэрбум 600 сая төгрөгөөс 98 сая төгрөг болтлоо буюу 1 тэрбум 502 сая төгрөгөөр буурчээ.
4 тэрбум 121 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 орон сууц, нэг үйлчилгээний үл хөдлөх хөрөнгөтэй байна.
Hyundai, Sonata 7-1, Toyota, Land Cruiser 200- 1, Mercedes Benz, G 500- 1 машинууд нь 882 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.
816 сая төгрөгөөр үнэлэгдэх 51 хурдан удмын адуутай байсан бол адууны тоо 57 болж 929 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.
890 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламж 299 сая төгрөгөөр нэмэгдэж, 1 тэрбум 649 сая төгрөг болжээ. 105 сая төгрөгийн зээлтэй.
Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайханы орлого нэг тэрбум 771 сая төгрөгөөр БУУРЧЭЭ
Шадар сайдын орлого нэг тэрбум 771 сая төгрөгөөр буурчээ. Тэрбээр 2020 онд 1 тэрбум 817 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан бол 2021 онд 46 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлжээ. Гэр бүлийн орлого 73 сая хэвээр. 10 тэрбум 767 сая төгрөгөөр үнэлэгдэх 3 орон сууцтай. 202 сая төгрөгөөр үнэлэгдэх Mazda, CX-9-1, Lexus, RX 350 машинтай. 225 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 96 сая төгрөгийн хадгаламжтай.
2 тэрбум 999 сая төгрөгийн авлагатай. 100 сая төгрөгийн зээлтэй. "МСГ" ББСБ Бусад, Эво вэлнэс ХХК, Оюуны Ундраа Групп ХХК-иудад хувь эзэмшдэг.
УИХ-ын гишүүн С.Бямбацогтын гэр бүлийн орлого 704 сая 378 мянган төгрөгөөр буурч, үл хөдлөх хөрөнгө нь 1 тэрбум 876 сая төгрөгөөр нэмэгджээ
Орлого нь буурсан гишүүдийн тоонд С.Бямбацогт багтаж байна. Түүний өөрийн орлого 51 саяас 43 сая төгрөг болж буурсан бол гэр бүлийнх гишүүдийн орлого 1 тэрбум 205 сая төгрөгөөс 501 сая төгрөг болж буурсан байна.
Харин үл хөдлөх хөрөнгө нь 1 тэрбум 995 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан бол өдгөө 3 тэрбум 871 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.
200 сая төгрөгийн газартай. 249 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй. 219 сая төгрөгийн хадгаламжтай. 4 тэрбум 964 сая төгрөгийн авлагатай.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын гэр бүлийн орлого 865 сая төгрөгөөр буурчээ
Түүний гэр бүлийн орлого 865 сая 903 мянган төгрөгөөр буурчээ. Тодруулбал, гэр бүлийн орлого нь 1 тэрбум 250 сая төгрөг байсан бол 384 сая төгрөг болж буурсан байна.
Харин өөрийнх нь орлого 216 саяас 187 сая төгрөг болон буурчээ.
1 тэрбум 116 сая төгрөгөөр үнэлэгдэх 3 орон сууцтай. 530 сая төгрөгөөр үнэлэгдэх Mercedes Benz, S350L- 1, Lexus, 570- 1 машинтай. 520 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай. 15 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 6 тэрбум 466 сая төгрөгтэй. Гэхдээ хадгаламж нь өмнөх жилээсээ 2 тэрбум 467 сая төгрөгөөр буурсан байна.
726 сая төгрөгийн орлоготой байсан УИХ-ын гишүүн Г.Дамдинням 43 сая төгрөг болтлоо орлогоо алджээ
2020 онд орлогоо 726 сая хэмээн мэдүүлж байсан бол 2021 онд 43 сая хэмээн мэдүүлжээ. Харин гэр бүлийн орлого 0 байсан бол 2021 онд 733 сая 987 мянга болсон байна. 769 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг амины орон сууцтай. 595 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 85 сая төгрөгтэй. 2 тэрбум 500 сая төгрөгийн авлагатай.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы орлого 496 сая төгрөгөөр буурч, 5 тэрбум 49 сая төгрөг болжээ
Түүний орлого 5 тэрбум 49 сая төгрөг. Гэхдээ өмнөх оноосоо 496 сая төгрөгөөр буурчээ. Гэр бүлийн орлого нь мөн 86 сая 390 мянган төгрөгөөр буурсан. 4 тэрбум 832 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, 2 авто зогсоолтой. 500 сая төгрөгөөр үнэлэгдэх Land Rover, Range Rover-1, Lexus, 570- 1 машинтай. 2 тэрбум 136 сая төгрөгийн хадгаламжтай.
Ц.Мөнх-Оргилын гэр бүлийн орлого 4 тэрбум 808 сая төгрөгөөр буурав
Түүний гэр бүлийн орлого 4 тэрбум 808 сая төгрөгөөр буурчээ. Харин өөрийнх нь орлого 35 сая 748 мянган төгрөгөөс 34 сая 772 болж буурсан байна. Нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 1 амины орон сууцтай. 170 сая төгрөгөөр үнэлэгдэх, Lexus, 570 машинтай. 72 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 6 тэрбум 905 сая 778 сая төгрөгтэй. 2 тэрбум төгрөгийн авлагатай. 410 сая төгрөгийн зээлтэй.
Б.Чойжилсүрэнгийн орлого 4 тэрбум 938 сая төгрөгөөр буурчээ
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн орлого 4 тэрбум 938 сая төгрөгөөр буурчээ. Тодруулбал, тэрбээр 2020 онд орлогоо 5 тэрбум 26 сая 880 мянган хэмээн мэдүүлж байсан бол 2021 онд 43 сая 69 мянган болон буурсан байна. Гэр бүлийн орлого нь 80 сая төгрөгөөр 71 сая төгрөг болон буурчээ. 365 сая 960 мянган төгрөгийн орон сууцтай. 4 сая 6 адуутай. Хадгаламжиндаа 404 сая төгрөгтэй.
UBN TEAM