Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: Жэжүд сураггүй болсон иргэдийн талаар БНСУ-ын талаас албан ёсоор мэдэгдээгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

Жэжү аралд эрүүл мэндийн аялал жуулчлалаар ирсэн Монгол Улсын 23 жуулчин аяллын хуваариа дуусгаад холбоо тасран алга болсон талаар бид мэдээлээд буй. Тодруулбал, Аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр энэ сарын 22-ны өдөр эрүүл мэндийн чиглэлээр Жэжүгийн олон улсын нисэх онгоцны буудалд ирсэн 150 монгол жуулчны 23 нь сураггүй болсон аж.

Тэд 4 шөнө 5 өдрийн аялалтай байсан бөгөөд аялалаа дуусгаад 26-ны өдөр эх орондоо ирэхээр төлөвлөсөн ч аялалын сүүлийн өдөр буюу 26-ны өдөр манай 23 жуулчин дотуур байрнаасаа холбоо сураггүй болсон байна.

Энэ талаар ГХЯ-наас тодруулахад "Одоогоор БНСУ-ын талаас албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй байна. Цагдаагийн газраас эрэн сурвалжилсан гэх мэдээлэл ч байхгүй. Энэ хүмүүс энэ сарын 22-нд Жэжүд очсон. Долоодугаар сарын 21-нд визгүй зорчих хугацаа нь дуусна. Жэжүд Монгол Улсын иргэд 30 хоног визгүй зорчих боломжтой. Тиймээс визний зөрчил гаргасан гэж хэлэхэд эрт байна" гэлээ.

Сануулахад, тэд Солонгост 30 хоног визгүй байх боломжтой тул долоодугаар сарын 21-нийг хүртэл жуулчны хэвийн статусаа хадгалах боломжтой.

Хэрвээ 7 сарын 21-ны өдрийг хэтэрвэл хууль бусаар оршин суугч болж хувирах юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн өмчит компанийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Б.Энхбаяр ахална
Төрийн болон орон нутгийн өмчийн өмчит компанийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Б.Энхбаяр ахална
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд