Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто зам ашиглалтад орсноор Мянганы зам төслийн их бүтээн байгуулалт хэрэгжиж дууслаа. Энэ үеэр ЗТХ-ийн сайд Л.Халтар "Монгол Улсад авто зам үүсэж хөгжөөд 90 гаруй жилийг ардаа үдлээ. Монгол Улс зах зээлд шилжсэнээс хойш авто замын салбарын аж ахуй нэгжүүд ямар түвшинд хүрсэн байна вэ гэдгийг харуулсан том ажил болсон.
Бидний дараагийн төлөвлөсөн ажил бол Улаангомыг Ховдтой холбох, Улиастай, Говь- Алтай зэрэг аймаг сумдуудад зам засварын ажил төслийн шатандаа явж байна.
Дараагийн том хэрэгжих төсөл бол Артсуурь, Шивээхүрэн чиглэлийн 1255км төмөр зам тавих төсөл хэрэгжинэ. "Монголын төмөр зам" компани дээр тээвэр шалгаруулалт явуулаад төгсгөлийн шатандаа орж байна.
2022 оны гуравдугаар улиралд багтаад бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Мөн Зүүн босоо чиглэлийн төмөр зам буюу Чойбалсан, Бичигтийн төмөр зам 2022 онд багтаад бүтээн байгуулалт эхэлнэ. МУ-ын Засгийн газраас дэвшүүлсэн шинэ бодлогийн хүрээнд хилийн боомтуудыг төмөр замаар холбох ажлууд зарим нь дуусч зарим нь шинээр эхэлж байгаа бөгөөд Артсуурийн боомтийг аймгийн төвтэй холбох төсөл. Ингэснээр Завхан аймаг ОХУ баруун зүг рүү Ховд, БНХАУ руу гарах ийм бүрэн бололцоотой болж байгаа юм" хэмээлээ.