Үндэсний их баяр наадам дөхсөн эл өдрүүдэд хурдан морины унаач хүүхдийн асуудал олон нийтийн шүүмжлэлийг дагуулдаг. Тэгвэл энэ зун мориноос унаж гэмтэл авсан болон могойд хатгуулсан хүүхдийн тоо харьцангуй их байгаа талаар ГССҮТ-өөс мэдээллээ. Тодруулбал, энэ оны эхний хагас жилийн байдлаар ГССҮТ-ийн яаралтай түргэн тусламжийн тасагт мориноос унаж гэмтсэн шалтгаанаар нийтдээ 600 гаруй хүн ирсэнээс 242 хүүхэд байсан байна. Үүнд:
- хүүхэд-242
- 18-аас дээш насныхан-358 байна.
Мориноос унаж гэмтсэн хүүхдүүдийн дийлэнх хувийг 8-11 насныхан эзэлж байгаа бөгөөд ихэнх нь тархины гэмтэл, дээд, доод мөчний хугарал, гэмтэлтэй байсан байна.
Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр морь унуулахгүй байх, хамгаалалтын бүрэн хувцас өмсүүлэх, хүүхдийг уралдааны морь унаж сурсан үед нь уралдаанд оролцуулах, эмээлийн олом чанга эсэхийг шалгаж байж морь унуулах, уралдаанд оролцохдоо унаач хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарахыгг ГССҮТ-өөс анхаарууллаа.