Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: ҮХЦ Их суудлын хурлаасаа сонгуулийн холимог тогтолцоог ШИЙДЭЖ, ҮХНӨ-ийг ЗОГСОНГИ байдалд оруулах уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 21 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан хуралдаж дууссан. Шийдвэрээ 15 цагт танилцуулах юм байна. Уг хурлаар сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэх зарим иргэдийн мэдээллийг хэлэлцэж байгаа бөгөөд одоогийн байдлаар ҮХЦ-ээр яг ямар агуулгатай гомдлыг хэлэлцсэн нь нарийн тодорхойгүй байгаа юм.

Тэгвэл Үндсэн хуулийн цэц Сонгуулийн тогтолцоо Үндсэн хууль зөрчсөн гэх агуулга бүхий мэдээллийг хэлэлцэж байгаа аж. Үүнээс гадна ҮХЦ-ийн их суудлаар хоёр төрлийн мэдээллийг хэлэлцэх учиртай. Эхнийх нь дунд суудлаас гаргасан дүгнэлтийг нь УИХ хүлээж аваагүй тохиолдолд мэдээлэл гаргагч дахин мэдээлэл гаргаж их суудлын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэнэ. Дараагийн тохиолдол нь УИХ дунд суудлын хуралдаанаас гаргасан дүгнэлтийг хүлээж авсан ч, иргэд уг асуудлыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл мөн адил их суудлын хуралдаанаараа хэлэлцдэг билээ.

Өөрөөр хэлбэл, өнөөдөр хэлэлцэж байгаа сонгуулийн тогтолцоотой холбоотой гомдлыг 2015 онд Үндсэн хууль зөрчсөн гэж дунд суудлын хуралдаанаараа дүгнэлт гаргасныг зарим иргэд эсэргүүцэж байгаа аж. Хэрвээ их суудлын хуралдаанаас сонгуулийн холимог тогтолцоог бүр мөсөн хассан шийдвэрийг буруу гэж үзвэл манай улс цаашдаа сонгуулийн тогтолцооны асуудлаар ҮХНӨ-ийг хийх шаардлага үүсэхгүй.

Тэгвэл яг эндээс цоо шинэ улс төр өрнөж эхлэх учиртай. Эх сурвалжийн мэдээлж буйгаар цэцийн өнөөдрийн хурлаас гарах шийдвэр нь тодорхой болсон бөгөөд холимог тогтолцоог баталгаажуулсан шийдвэрийг гаргахаар болжээ.

Ингэснээр нэгдүгээрт, холимог тогтолцоо болон одоогийн хэрэглэж байгаа мажоратори тогтолцооны аль нэгийг нь сонгуулийн хуулиараа сонгож аваад ашиглах боломж бүрдэнэ. Хэрвээ цэц өнөөдөр ийм шийдвэр гаргачихвал араас нь “давхар дээл”-ний асуудлаар хүний эрх зөрчсөн гээд мэдээлэл гаргах нь ойлгомжтой.

Ийнхүү яг одоо хийгдэхээр яригдаад байгаа ҮХНӨ-ийн гол ньюанс бүхэлдээ шаардлагагүй болох юм. Иргэд тэртээ тэргүй гишүүдийн тоо нэмэхийг дэмжихгүй. Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болгочихвол У.Хүрэлсүх дахин Ерөнхийлөгч болгох гэсэн санаархалыг нь иргэд эсэргүүцэнэ. Хот, сууринтай холбоотой асуудлыг иргэд төдийлөн ойлгохгүй, сүлд өөрчлөх нь эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед бүтэхгүй асуудал билээ. Мөн цаазын ялгүй болох асуудлыг энэ удаагийн ҮХНӨ-д багтаахаар санал асуусан ч иргэд гишүүдийн тойрогт ажиллахад төдийлөн таалахгүй байгаа гэх мэдээлэл байна.

Товчхондоо, өнөөдрийн ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаас гарах шийдвэр эрх баригчдын бариад гүйгээд буй ҮХНӨ-ийг “шавартай” хутгаж хаях бололтой. Их суудлаас тохирсон ёсоор холимог тогтолцоог зөвшөөрсөн нөхцөлд ҮХНӨ шууд зогсонги байдалд орно.

Г.Лхагвадорж

Л.Оюун-Эрдэнэ: Загастайн давааны автозам бүрэн ашиглалтад орж, 21 аймаг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбогдлоо
Л.Оюун-Эрдэнэ: Загастайн давааны автозам бүрэн ашиглалтад орж, 21 аймаг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбогдлоо
 
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.