Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НДШ-ийн 50 хувийн буцаан олголтыг өнөөдрөөс ОЛГОНО

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 12 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын хуралдаанаас төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгохоор болсон. Буцаан олголт хэзээнээс олгогдож эхлэх талаар ХНХ-ийн сайд А.Ариунзаяа "Нийгмийн даатгалын шимтгэлийн шимтгэл төлөгч өөрөө төлсөн хэсгийн 50 хувийн буцаан олголтыг 1 сая төгрөгөөс доош цалин хөлс орлоготой бол буцаалтыг олгох шийдвэрийг УИХ гаргасан. Энэ ажил тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Дараа сарын 25-ны дотор буцаалт нь хийгдэнэ гэх журам хэрэгжиж байгаа. Тэгэхээр өнгөрсөн сарын буцаан олголтыг энэ сарын 25-наас иргэдийн дансанд орж эхэлнэ" гэдгийг Засгийн газрын хуралдаанаар хэлсэн.

Иймд өнөөдрөөс эхлэн төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгох юм.

ГХЯ: Гүрж, Азербайжан, Беларусь улс руу зорчихдоо өөрсдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна
ГХЯ: Гүрж, Азербайжан, Беларусь улс руу зорчихдоо өөрсдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.