"Камертон" хамтлаг энэ сарын 24-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “The night with us” тоглолтоо зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод буй. Тоглолтод Никитон, Харанга, Гурван охин хамтлагийнхан оролцох байсан.
Гэвч тус тоглолтыг наадмын бэлтгэл ажилд саад болсон хэмээн цуцалсан байна. Үүний улмаас тус тоглолтын бэлтгэл ажилд зарцуулагдсан 500 гаруй сая төгрөгийн бодит зардал болон олон хүний хөдөлмөр үнэгүйдэж байна хэмээн мэдээлэл хийхээр болжээ.
Бид мэдээллийг шуурхай дамжуулах болно.