КОВИД-19 вируст халдвар дэлхий нийтээр хурдтай тархаж, Пандемик(цартахал)-ын түвшинд хүрээд буй өнөөгийн нөхцөлд глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарч байна. Эдгээр өөрчлөлтүүд болон эдийн засгийг тогтворжуулах зорилгоор улс орнуудын авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний тухай гадаад орчны тойм мэдээллийг хүргэж байна.
ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨ
ОУВС-ийн 4-рсарын “Дэлхийн Эдийн Засгийн Тѳлѳв” тайланд дэлхийн эдийн засгийн өсөлт 2020 онд 3 хувиарагшиж, 2021 онд 5.8 хувиар өсөх, КОВИД-19вирусийн нѳлѳѳгѳѳр дэлхийн эдийн засагт 2020 болон 2021 онд 9 их наяд ам.долларын хохирол бий болох тооцоог хийжээ. Улс орнуудад энэхүү нөхцөл байдлын нөлөөгөөр эрэлт, нийлүүлэлтийн аль аль нь хумигдаж, хөгжингүй орнуудын эдийн засаг 2020 онд 6.1 хувиар агших бол хөгжиж буй орнуудын эдийн засаг 1 хувиар агшина гэж төсөөлжээ.
“Great Lockdown”хэмээн нэрлэгдэж буй өнөөгийн хямрал нь2008-09оны санхүү, эдийн засгийн хямралаас илүү гүнзгий, 1930-аад оны Их хямралаас хойших эдийн засгийн хамгийн хурц хүндрэл байж болзошгүйг шинжээчид онцолж байна. ОУВС энэхүү суурь төсөөлөлдөө1) Ихэнх улс орнууд цартахлыг энэ оны II улиралд(Хятадулс I улиралд хяналтад оруулсан) хяналтад оруулж,оны 2 дугаар хагас тэдийн засаг сэргэнэ; 2)Улс орнуудад банк, санхүүгийн системийн тогтвортой байдал хадгалагдаж, ажилгүйдэл хэт ихээр нэмэгдэхгүй гэсэн таамаглалд үндэслэжээ.
ОУВС-Дэлхийн банкны Хаврын уулзалтын үеэр ОУВС-ийн тэргүүн К.Георгиева 2020 онд дэлхийн 170 улсад нэг хүнд ногдох орлого буурахаар байгааг анхааруулав. ОУВС-аас102 улс тусламж хүсээд байгаа бөгөөд 4-р сард 50%-ийг нь шийдвэрлэнэ гэж мэдэгдэв.
ОУВС-ийн Глобал санхүүгийн тогтвортой байдлын тайланд (Global Financial Stability Report) 1-р сартай харьцуулахад санхүүжилт авах нөхцөл илүү чангарсныг тэмдэглэв.Хувьцааны үнийн индексүүд унаж, бондуудын хүүний зөрүү (эрсдэлгүй бондын хүүтэй харьцуулснаар)нэмэгдэж, хөрөнгө оруулагчид эрсдэл багатай хөрөнгө оруулалт руу шилжих хандлага нэмэгдэж байна. Түүнчлэн хөгжсөн болон хөгжиж буй орнуудын хувьд гадаад валюттай харьцах ханшийн савлагаа өндөр, бодит үйлчилж буй ханш+/-20% дотор хэлбэлзэж байна. Хөгжиж буй орнуудаас гадагшлах хөрөнгийн урсгал 3 сарын дотор 100 тэрбум ам.доллар(ДНБ-ий 40%) буюу түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрлээ. Холбооны нөөцийн банк(ХНБ)зэрэг гол төв банкууд 6 их наядам.долларын багцыг зарлаад байгаа нь хөрөнгө оруулагчдын ирээдүйн төлөвийн талаарх хүлээлтийг тогтворжуулах нөлөөг үзүүлж байна.!
ОУВС-ийн Бүс нутгийн төлөв: Ази,Номхон далайн орнууд(Regional Outlook: Asia Pacific) тайланд Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн өсөлт 2020 онд 0 орчим байна гэж төсөөлжээ. Энэхүү өсөлтийн уналт нь Хойд Америк, Европтой харьцуулахад бага боловч, тус бүс нутгийн сүүлийн 60 жилийн өсөлтийн хамгийн доод түвшин байхаар байна. Бодитсектор, тэр дундаа үйлчилгээний салбар хурдтай саарсан, экспортод суурилсан Азийн эдийн засгуудын хувьд АНУ болон Евро бүс зэрэг гол худалдааны түншүүдийн эдийн засаг огцом саарч, Хятадын эдийн засгийн идэвхжилс суларч байгаа нь бүс нутгийн эдийн засаг саарах гол шалтгаан гэж тайлбарлажээ.
Олон улсын нөөцийн валюттай гол эдийн засгуудтай харьцуулахад тус бүс нутгийн төсөв мөнгө, санхүүгийн бодлогын орон зай хязгаарлагдмал бөгөөд хөрөнгийн урсгал өндөр савлагаатай байгаа нь эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж байгааг онцолсон байна.
Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ) 4-р сарын тайландаа КОВИД-19-өөс үүдэлтэй эдийн засгийн хямралд Евро бүсийн болон ЕСБХБ-ийн үйл ажиллагаанд хамааралтай улc орнуудын эрүүл мэндийн систем, дотоодын эрэлт, нийлүүлэлт, гадаад шоконд дархлаатай байдал болон бодлогын орон зайны уян хатан байдлыг дүгнэжээ. Тухайлбал, дийлэнх орнуудад төсвийн бодлогын орон зай бага эсвэл дунд,
Төв Азийн орнууд түүхий эдийн үнэ, эрэлтийн шокод өртөх эрсдэл өндөр, Төв Европын орнууд дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнээс хамаарал өндөртэй гэсэн бол Өмнөд Европын орнууд нэг хүнд Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд гарч буй өөрчлөлтийн тойм ногдох эрүүл мэндийн үйлчилгээний хангамж бага, хөдөлмөрийн зах нь шоконд өртөх эрсдэлтэй гэж дүгнэжээ.
КОВИД-19- вирусийн дэлхийн ДНБ болон дэлхийн худалдаанд үзүүлэх нөлөө: Дэлхийн банкны судалгааны тайланд суурь төсөөллөөр хөдөлмөр, капиталын ашиглалт багасч, олон улсын гадаад худалдаа, аялал жуулчлал бууран, дотоод эрэлт саарах нөлөөгөөр КОВИД-19-ийн дэлхийн ДНБ-д үзүүлэх нөлөө-2 нэгж хувь байх, вирус хяналтад орох хугацаа удаашрах хувилбарт-4 нэгж хувьд хүрч болзошгүй гэжээ.
АНУ-д ажилгүйдэл үргэлжлэн өсч, төсвийн алдагдал тэлж байна. АНУ-д сүүлийн 4 долоо хоногт ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 22 саяд хүрсэн нь нийт ажиллах хүчний 1/8 юм. Блүүмбергийн шинжээчид АНУ-ын ажилгүйдлийн түвшин 20 хувьд авах төсөөлөл улам бодитой болж байгааг онцолжээ. АНУ-ын төсвийн алдагдал 2020 онд 3.8 их наяд ам.доллар давж, улсын өрДэлхийн II дайнаас хойших хамгийн дээд хэмжээнд хүрэхээр байгааг АНУ-ын төсвийн бодлогын хяналтын хорооноос онцоллоо. АНУ-ын Засгийн газар эдийн засгийг дэмжих арга хэмжээгээ өргөжүүлбэл төсвийн алдагдал, Засгийн газрын өр үргэлжлэн тэлэх хүлээлттэй байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мягмар гарагт КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй хөл хориог 5-рсарын 1-ээс өмнө цуцалж эдийн засгийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ гэж мэдэгдлээ.
КОВИД-19-өөс сэргийлэх хөл хорио ирэх 3 сарын туршид үргэлжлэх тохиолдолд Их Британийн эдийн засаг II улиралд 35 хувиар агших эрсдэлтэй байгааг Иx Британийн Төсвийн тогтвортой байдлын албанаас мэдэгдлээ. Засгийн газрын зээл 2020-2021 онд 218-273 тэрбум фунт стерлинг хүртэл нэмэгдэж, төсвийн алдагдал нийт ДНБ-ий 14 хувьд буюу Дэлхийн II дайнаас хойших хамгийн дээд түвшинд хүрэхээр байна. Эдийн засгийн салбаруудаас боловсролын салбар 90 хувиар, байр, хоол, хүнс хангамжийн үйлчилгээ 85 хувиар буурахаар байгаа нь хамгийн хүчтэй өртөх салбарууд болж байна.
EIU байгууллагаас дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ буурсан болон КОВИД-19-тэй холбоотой хорио, цээрийн нөлөөгөөр ОХУ-ын эдийн засаг 2020 онд 2.6 хувиар агших төсөөллийг 4-р сарын 15-нд гаргалаа.
Европын зарим орнууд КОВИД-19 цар тахлын хөл хориог бүрэн цуцлахгүй хэдийч, вирусийн дэгдэлтийн оргил үеийг давсан гэж үзэж байгаа тул зарим эрсдэл багатай салбаруудын үйл ажиллагааг нээж, эдийн засгийг дэмжихээр болжээ. Испани улс хөл хориогоо эхлүүлснээс хоёр долоо хоногийн дараагаас буюу 4-р сарын 13-аас барилгын салбарын ажилчдын хоригийг цуцлаад байна. Итали улс хөл хориог 5-рсарын 3-ныг хүртэл сунгаж, харин ном, хүүхдийн хувцасны дэлгүүр, хэвлэх үйлдвэр зэрэг зарим үйлдвэрлэл, үйлчилгээг сэргээж эхэллээ. Франц улс хөл хориог 5-рсарын 11-г хүртэл үргэлжлүүлж, эхний ээлжинд бага, дунд сургуулиудын үйл ажиллагаа эхлэхээр болжээ. Харин ОХУ-д КОВИД-19-ийн тархалт эрчимжиж байгаа тул хөл хориог чангаруулахаар байна.
Эх сурвалж:Монголбанк