Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дотоодын цэргийн 05 дугаар ангид цэрэг амиа алдсантай холбогдуулан ХЭҮК шалгалт хийжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 27 секунд

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч ходоод нь задарч нас барсан харамсалтай хэрэг гараад буй. Тодруулбал, Энэ сарын 16-ны өдөр 16.00 цагийн орчимд 18 настай Н-ийн ходоодонд асуудал гарч, яаралтай түргэн тусламж авахаар ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Эмч нар түүнийг яаралтай мэс засалд оруулж, ходоодыг нь бүрэн авсан бөгөөд тэрээр хагалгааны дараа ухаан орохгүй байсаар өнгөрсөн баасан гарагийн орой нас барсан юм.

Уг асуудалтай холбогдуулан ХЭҮК-ын Ажлын хэсэг энэ сарын 18-нд буюу өчигдөр тус ангид ажиллаж хяналт шалгалт хийж, нөхцөл байдалтай газар дээр танилцаж ажиллажээ.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

Сануулахад, урьдчилсан байдлаар тус цэрэг зодуулж, цохиулсан ямар нэгэн шинж тэмдэг байгаагүй гэнэ. Гэхдээ задлангийн шинжилгээ хийж байгаа бөгөөд шинжилгээний дараа бүх зүйл тодорхой болох аж.

Тус цэрэг тангаргын баяраар ар гэрийнхэнтэйгээ уулзсан бөгөөд уулзалтаар ямар нэгэн шинж тэмдэг байгаагүй аж. Тэрээр элдэв хууч өвчингүй байжээ.

Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Улаанбаатарт 23 хэм дулаан, бороотой
Улаанбаатарт 23 хэм дулаан, бороотой
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.