Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Өнгөрсөн жил барилдсан бөхчүүдээс нэг нь ч цол авах боломжгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Ингэхдээ хуулийн төсөлд хэд хэдэн өөрчлөлтийг оруулахаар тусгасны нэг нь үзүүрлэсэн бөхөд цол олгодог болох өөрчлөлт юм. Тус заалттай холбоотойгоор өмнөх жилүүдэд үзүүрлэсэн бөхчүүдэд цол нэхэж олгох эсэх асуудал гишүүдийн дунд багагүй маргаан дэгдээгээд амжсан.

Эл асуудалд Шадар сайд С.Амарсайхан “Өнгөрсөн жил барилдсан бөхчүүдээс нэг нь ч цол авах боломжгүй. Учир нь 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэнэ гээд ЗГ-ын тогтоолоор хойшлуулсан. МҮБХ-ноос цол, чимэг олгох асуудал огт яригдаагүй. Хэрвээ цол олгоно гэвэл ЗГ-ын өнгөрсөн жилийн тогтоолыг хүчингүй болгож байж цол олгох тухай асуудал яригдана" гэв.

КЕЙС: АНУ-ын цэргийн түрүүч нэрээр МУ-ын иргэнтэй холбогдож 77 сая төгрөгийг нь залилжээ
КЕЙС: АНУ-ын цэргийн түрүүч нэрээр МУ-ын иргэнтэй холбогдож 77 сая төгрөгийг нь залилжээ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.