Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Гэрэлмаа: Цагдаа нар “Чаддаг юм бол хашхир. Чамайг хэн ч сонсохгүй. Хэн ч туслахгүй“ гээд хүч хэрэглэсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 55 секунд


Энэ сарын 9-ний өдөр буюу өчигдөр цагдаагийн нэр бүхий алба хаагчид сэтгүүлч Г.Гэрэлмаагийн биед халдаж, зургаан цаг баривчлан саатуулсан билээ. Тэгвэл тэрбээр энэ талаар "Намайг цагдаа нар Зайсангаас баривчлан, цагдаагийн хэлтэст аваачсан. Миний бүх юмыг хурааж, хэнтэй ч харилцах боломжгүй байдалд оруулсан. Утас хурааж авсан учраас эмнэлгийн тусламж авч, өмгөөлөгчтэй ярих боломжгүй байсан. Би тухайн үед ажлаа гүйцэтгэж явсан. Мэдээллийг шуурхай хүргэх үүднээс лайв дамжуулж байсан. Гэтэл цагдаа нар "Лайваа зогсоо. Үгүй бол чамайг ачна" гэсэн. Тэгээд камер, модем булааж авсан. Камер, утас, микрофоныг шидэлцээд өгөхгүй байсан. Намайг "Та согтуу, хууль бусаар бичлэг хийсэн" гэсэн. Ингээд зогсохгүй хүнгүй газар биед халдсан. Би тусламж гуйж зөндөө орилсон боловч хэн ч байгаагүй. Миний амыг гараараа таглаад "Чаддаг юм бол хашхир. Чамайг хэн ч сонсохгүй" гэсэн. Тэгээд олон удаа цохисан. Нэг мэдэхэд хацраараа фургоны шалан дээр унасан. Маш олон цагдаа намайг дээрээс дарсан, гишгэсэн. Яагаад ингэснийг ойлгоогүй. Зургаан цаг хэнтэй ч утсаар яриулаагүй. Хүнд байдалд оруулсанд гомдож байна. Надаас яагаад тайлбар мэдүүлэг авахгүй байгаа юм бэ гэхэд хэн ч авахгүй, чаддаг юм бол иргэдээ дуудаач, чамайг хамгаалах хэн ч байхгүй, хэвлэлийнхнийгээ дуудаач гэж харьцсан. Өнөөдөр нийслэлийн Цагдаагийн газраас мэдээлэл өгсөн. Гэхдээ тоймтой юм яриагүй. Би түрүүн цагдаа дээр очоод гомдол мэдүүлэг өгмөөр байна гэсэн Гэтэл "Чи гомдол гаргаж яах гэж байгаа юм" гэж Мөрдөн байцаах хэлтсийн дарга Баттөмөр загнасан. Надаас драгер үлээлгэсэн Тэгэхэд "0" гарсан. Зураг нь байгаа" гэв.

З.Боргилмаа: Дамжуулсан мэдээллийг устгана гэдэг сэтгүүл зүйн агуулгад хүчний байгууллагад халдсан хэрэг

МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа "Сэтгүүлчийн мэргэжлийн хууль ёсны үйл ажиллагаанд цагдаагийн алба хаагчид биед нь хүчээр халдаж, баримтыг устгаж байна. Энэ бол анхны тохиолдол биш. Жилийн өмнө яг энэ асуудлаар цагдаагийн алба хаагч мэргэжлийн үйл ажиллагааг таслан зогсоож биед нь халдсан асуудлаар бид ЦЕГ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хандаж байсан. Өчигдрийн тухайд сэтгүүлчийг сурвалжилга хийж байсан газраас хүч хэрэглэж холдуулаад мэдээлэл дамжуулж байсан төхөөрөмжийг таслан зогсоож, бүх хэрэгслийг хурааж авсан. Оператор мөн байгаа. Гар утсыг аваад цацагдсан мэдээллийг устгасан байна. Дамжуулсан мэдээллийг устгана гэдэг сэтгүүл зүйн агуулгад хүчний байгууллагад халдсан хэрэг. Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах Эрүүгийн хуулийн заалт байдаг. Өөрийн болон бусдын ашиг сонирхлыг хөндсөн мэдээллийг тараалгахгүй байхын тулд хүч хэрэглэхээр завдах нь эрүүгийн гэмт хэрэг юм гэж хуульд заасан байна. Энэ хоёр хуулийг зөрчиж дур зоргоор ийм үйлдэл хийсэн байна.Нэг биш удаагийн үйл явдал биш учраас Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагууд дүгнэлт хийх болсон. Бодитой хариу өгөхийг шаардаж байна" гэв.

Э.Энхбат агсны гэргий Б.Нандинцэцэг: Би гурван хүүхдийн сургалтын төлбөр НЭХЭЭГҮЙ
Э.Энхбат агсны гэргий Б.Нандинцэцэг: Би гурван хүүхдийн сургалтын төлбөр НЭХЭЭГҮЙ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.