Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Манай дарга нар улсын эмнэлэгт үзүүлдэг юм уу. Бүгд л гадагшаа явж үзүүлдэг байх

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 55 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Хүн ардынхаа эрүүл мэндийн талаар ярьж байна. Нөхцөл байдал хүнд байна гэж харж байна. Ээжүүд хүүхдүүдээ тэврээд Төрийн ордны гадна жагсаж байна. Үүнийг гал унтраах журмаар шийдчих шиг боллоо. Ер нь чанартай эм тан байна уу. Бүгд эргэлзээд байх шиг байна. Хэдэн хувь нь хуурамч юм бэ. Шалгаж тогтоож байгаа байгууллагууд чинь найдвартай юу. Нөгөө талаараа халдвар өвчний тархалт маш их байна. Саяхан Гашуунсухайтад ДОХ-ын тохиолдол гарсан гэчих вүү яав. Тэр ямар байдалтай байна вэ. Хойд хөршид дайны нөхцөл байдалтай холбогдуулан наашаа дүрвэх тохиолдол их байх шиг байна. Эрхүү хар тамхины хэрэглээ өндөр учраас ДОХ маш өндөр түвшинд байдаг. Энэ тал дээр хэрхэн анхаарч байна. ДОХ Монгол Улсад аюулын харанга дэлдэх хэмжээнд очсон гэж ойлгож байгаа. Бид л үүнийг ярихгүй хэлэхгүй байгаа болохоос биш. Үүнийг ЭМЯ-ныхан юу гэж бодож байна. Олигтой эмч нар нь бүгд л ардаа хувийн эмнэлэгтэй байна. Манай дарга нар улсын эмнэлэгт үзүүлдэг юм уу. Бүгд л гадагшаа явж үзүүлж харуулдаг биздээ" гэлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "1992 оноос хойш Монгол Улсын эмийг хувийн хэвшлүүд ханган нийлүүлж ирсэн. Үүнд тодорхой хяналт тавьж ажилладаг. Мөн МХЕГ-ын харьяанд байдаг Хабулын лабораторийг ЭМЯ-нд шилжүүлсэн. Нэг жилийн хугацаанд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын агентлагийг байгуулсан. Энэ агентлагийн чиг үүрэг нь эмийн чанар, зохицуулалтад хяналт тавих ёстой. Тиймээс эмийн үнэ, чанарт хяналт тавьж ирдэг.

Гашуунсухайтад байнгын хяналт шалгалт хийдэг. Шинжилгээ хийдэг. Нэг иргэнээс ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн. Баталгаажуулахаар лабориторийн шинжилгээ хийгдэж байна. Тун удахгүй хариу нь гарна. Хариу гарсны дараа мэдээллийг өгнө. Одоо бол сэжигтэй тохиолдол" гэлээ.

НХМГ: Газрын төлбөрөөс “зугатаж“ ирсэн тул газар эзэмших эрхийг нь хэдийнэ цуцалсан
НХМГ: Газрын төлбөрөөс “зугатаж“ ирсэн тул газар эзэмших эрхийг нь хэдийнэ цуцалсан
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.