Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ зун, намартаа багтааж эрх баригчид хийх гэж байгаа. Үүнтэйгээ холбогдуулан МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар ҮХНӨ-ийг хийх нууц төлөвлөгөөг боловсруулсан талаар бид мэдээлсэн. Уг мэдээллийг энд дарж уншина уу.
Тэгвэл зургаадугаар сарын 18-26-ны хооронд долоо хоногийн хугацаатай УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулахаар болжээ. Энэ хугацаанд УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтэй холбоотой асуудлаарх ойлголтыг тойргийн иргэддээ өгөхөөс гадна, санал асуулга явагдана гэдгийг эх сурвалж онцолж байгаа юм.
Үүний дараагаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах, өргөн барих зэрэг асуудлуудыг 2022 оны зургаадугаар сарын 27-ны өдрөөс эхлээд УИХ дээр яригдах юм байна.
Г.Лхагвадорж