Өнөө шөнө Төв аймгийн зүүн, Дундговийн зүүн хойд, Хэнтийн баруун хэсгээр, маргааш өдөр Хэнтийн хойд хэсэг, Дорнодын нутгаар ахиухан хэмжээний бороо орох тул цаг агаарын аюултай үзэгдэлд сэрэмжтэй байхыг УЦУОШГ-аас мэдээллээ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөө, маргаашдаа нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2022 оны 06 дугаар сарын 12-ноос 06 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар орно. Салхи ихэнх хугацаанд борооны өмнө түр зуур ширүүсэж, 12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Зургаадугаар сарын 12-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.