Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Цагдааг бүх зүйл дээр буруутгадаг үзэл хандлагаа өөрчилмөөр байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 23 секунд

Зайсангийн газрыг сурвалжилсан сэтгүүлчийг цагдаа нар түлхэж унагаж буй бичлэг цацагдаад байна. Улмаар утсыг нь булаан авч пэйж рүү нь нэвтрэн хийсэн шууд дамжуулалтыг нь устгасан гэх мэдээллийг Парламент телевизийнхэн өгөөд буй.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Сэтгүүлчийн гомдлыг дагуу тухайн цагдааг шалгаж байна. Мөн ЦЕГ-ын дотоод хяналт аюулгүй байдлын хэлтэ шалгаж эхэлсэн" гэх мэдээллийг өгсөн.

Харин ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар чуулганы хуралдаанд уг асуудалд тайлбар өгөв. Тэрбээр "Зайсанд гэр буулгах ажлыг тасалдуулсан хүмүүсийг цагдаагийн байгууллагаас таслан зогсоож буй бичлэг сүүлийн хоёр өдөр явж байна. Цагдаагийн байгууллага санаачилгаараа ямарваа нэгэн байдлаар хүний хувийн өмчид халдах үйлдэл хийдэггүй. Шүүх буюу Захиргааны шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг байгууллага.

Хотын даргаас Богд уулын аманд гэр нураах ямар шийдвэр гарсныг тодруулах нь зөв байх. Цагдааг бүх зүйл дээр буруутгадаг үзэл хандлагаа өөрчилмөөр байна. Хэв журам сахиулах үүрэгтэй байгууллага. Тушаалаар явдаг гаргасан захиргааны шийдвэрийг хэрэгжүүлдэг" хэмээлээ.

Б.Батцэцэг: Зургаадугаар сарын 11-нээс хүнсний ногооны экспортыг сэргээнэ
Б.Батцэцэг: Зургаадугаар сарын 11-нээс хүнсний ногооны экспортыг сэргээнэ
 
ХОМ: МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгч Л.Төр-Од АВТОМАШИНГҮЙ ч 733 саяын ҮНЭТ ЭДЛЭЛ, 1.4 тэрбумын АВЛАГАТАЙ
ХОМ: МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгч Л.Төр-Од АВТОМАШИНГҮЙ ч 733 саяын ҮНЭТ ЭДЛЭЛ, 1.4 тэрбумын АВЛАГАТАЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.