Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улс төрийн 30 нам нэгдэж ҮНХӨ-ийг өөрчлөх ТУНХАГ БИЧИГТ гарын үсэг зурлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг наадмаас өмнө УИХ-д өргөн барьж, улмаар энэ зун ээлжит бус чуулганы хуралдаан зарлаж хэлэлцэх гэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ өдрүүдэд ҮХНӨ-ийн өмнөтгөл болгож Дээд шүүхэд бүртгэлтэй 30 нам ТУНХАГ БИЧИГ гаргаж, гарын үсэг зурлаа. Тодруулбал, уг тунхаг бичгээр дамжуулан улс төрийн намууд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх санаачилгыг гаргаж байгаа аж. Уг тунхаг бичигт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хамрах хүрээг дараах 4 хэлбэрээр тусгажээ.

Үүнд; Хүний эрхийг Үндсэн хуулиар бүрэн хамгаалах Ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх Хот хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах Монгол Улсын төрийн сүлдийг шинэчлэх гэсэн үндсэн 4 агуулгаас бүрдсэн тунхаг бичгийг боловсруулжээ. Намуудын төлөөллүүд яг одоо уг тунхаг бичигт гарын үсэг зурцгааж байна. Ийнхүү ҮХНӨ-ийг хийх ажлын эхний төсөл ерөнхий төсөөлөл гэж хэлж болох бичиг баримт үйлдэгдэж, бэлэн болж буй юм байна. Одоо уг ТУНХАГ БИЧГИЙН араас хуулийн төсөл боловсруулөх, өргөн барих процессууд өрнөнө.

Э.Цэндбаатар, З.Шинэчагтага нарт Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна
Э.Цэндбаатар, З.Шинэчагтага нарт Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна
 
ЧУУЛГАН: УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
ЧУУЛГАН: УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.