Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Өнөрбаяр: Улс төрчид төрийн өмчит компаниудыг өөрсдийнхөө саалийн үнээ шиг ашиглаж ирсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан нам 4/11 ээлжит мэдээллийн цаг эхэллээ. Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Улсын их хуралд төрийн өмчит компаниудыг яах талаар яригдаад явж байгаа. Төрийн өмчит компаниуд аль хэдийнэ дотроосоо өтсөн байсан. Эрх баригчид энэ асуудлыг өнөөдөр олж харж байгаа нь харамсалтай.

Төрийн өмчит компаниуд улс төрч нар өөрсдийнхөө саалийн үнээ шиг ашиглаж ирсэн. Монголын улсын бус улс төрчдийн халаасны үйлдвэр байж ирсэн. Хувийн хэвшлүүдийг булааж авдаг. Мөн хавтгайрсан халамжийн халамжийн бодлогын гол золиос нь төрийн өмчит компаниуд байсан. Нэг дарга гарч ирээд халамжийн тогтолцоог лавшруулж, иргэн бүрд мөнгө тараана гэвэл хэн ч чадна.

Төрийн өмчит компанийн удирдлагад дандаа яам, агентлагийн дарга нар уралдаж очоод орчихдог. Тэд нар цавчаа хийж, авлига авдаг схем бий. Яагаад энэ асуудлыг цогцоор нь ярихгүй байгаа юм бэ. Косметик хагалгаа хийнэ гэдэг шиг өргөс аваад асуудал шийдэгдэхгүй" гэв.

ШУУРХАЙ: Н.Түвшинбаярт 16 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо
ШУУРХАЙ: Н.Түвшинбаярт 16 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.