УИХ-ын чуулган үргэлжил байна. “УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэхээр тов дараалалд орчихсон байсан. Энэ хууль хаашаа алга болчих воо. УИХ-ын дарга та тайлбар өгнө үү. Сүүлийн хоёр жил сөрөг хүчний гишүүдээс өргөн барьсан ганц ч хуулийн төсөл хэлэлцэгдсэнгүй. Энэ ямар учиртай юм бэ” гэж О.Цогтгэрэл гишүүн УИХ-ын дарга Г.Занданшатар хандаж хэлсэн маргааны эхлэлийг тавиад байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өмнөө 7 биш жилээр тэтгэвэр тогтоодог болъё гэдэг палкат байршуулсан юм. Энэ талаараа тэрбээр “Энэ палкатыг тавихаар эрх баригчид хураачихдаг юм. Гэхдээ манай туслахууд гуравхан минутад хэвлээд аваад ирдэг нь сайхан юм даа” гэж наргисан. Ингээд “Долоон жилийг нааш нь татах асуудлыг хэлэлцэхгүй байна. С.Чинзориг дарга ажлын хэсэг хуралдах боломжийг гаргаж өгөхгүй байна. Байнгын хорооны дарга ажлаа хийхгүй байна. Тэнд хэдэн дарга дуудаж загнадаг ажил л хийж байна. Тэгсэн атлаа ард иргэдэд хэрэгтэй ажлаа хийхгүй юм. Тиймээс ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаахгүй бол Нийгмийн даатгалын сангийн мөнгөөр нэг га газрыг 14 тэрбум төгрөгөөг худалдаж авсан тэр газар дээр чинь хэвлэлийн бага хурал хийнэ шүү. Энэ 14 тэрбум төгрөг бол 2019, 2020, 2021 оны хооронд долоон жилээр тэтгэврээ бодуулж, тэтгэвэрт суусан хүмүүсийн зөрүүг нөхөх боломжтой мөнгө. Та нар ард түмний ирээдүйн мөнгөнөөс хулгайлж завшихын тулд тэтгэвэр багаар бодож байна. Үүнийгээ болио. Хулгайг чинь илчилнэ гэсэн юм.
Мөн Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдтэй уузлаа. Иргэд бухимдалтай байна, ууртай байна. Хэрлэн сумын 1-р багийн иргэн Юура гэдэг хүн ингэж хэллээ. “Намчирхдаг байдал хэрээс хэтэрлээ. Хоолны талоныг хүртэл намаар нь ялгаж өгч байна. Ах, дүүгээр нь ялгаж байна. МАН-ынхан ажил хийдэггүй. Бусдын хийсэн юман дээр орж ирдэг. Тэгээд өөрсдөө хийсэн мэтээр ярьдаг. ТОСК маш олон барилга барьж дуусгасан. Гэтэл Ардын намынхан бүгдээрээ тэр байранд ороод суучихсан. Яагаад гэсэн чинь АН-ынх эсвэл нам бус гээд ялгачихсан. Будсүрэн гэдэг хүн “Залуу гэр бүлийн дунд салалт их байна. Энэ асуудлыг шийдэх нэг хэлбэр нь тэтгэврийн хамтын санд өөрчлөлт оруулах хэрэгтэй” гэсэн. Тиймээс ирэх долоо хоногт хэлэлцэх асуудалд оруулахгүй бол Нийгмийн даатгалын сангаас хулгайлсан бүх хулгайг чинь ил болгож, тавина гэлээ.