Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тавантолгой төмөр зам“ ХХК ТУЗ-ийн гишүүдийн цалингийн нэмэгдлээ 49.9 сая төгрөгөөр ДАВУУЛЖЭЭ

Огноо
Унших
4 минут 42 секунд

Төрийн аудитын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Төрийн аудитын байгууллага аудитын дүнд үндэслэн дүгнэлт, зөвлөмж бүхий аудитын тайлан гаргана” гэж заасан байдаг. Энэ дагуу "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн 2021 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлантай танилцлаа.

"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн 2021 оны санхүүгийн тайлангын аудитаар 2 тэрбум 800 сая төгрөгийн 12 алдаа, зөрчил илэрчээ.

"Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалингийн нэмэгдлийг 49.9 сая төгрөгөөр давуулсан"

"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн ТУЗ-ийн 7 гишүүнд цалингийн хэмжээг зааснаас илүү буюу нийт 49.9 сая төгрөгийг нэмж олгосон байна. Тодруулбал, ТУЗ-ын гишүүдийн цалинг нэмэхдээ заасан хэмжээнээс давуулж 49.9 сая төгрөг нэмж олгосон байна. Энэ нь "Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам"-ын “цалин хөлсний хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлснээс ихгүй байна” гэсэн заалтыг зөрчжээ.

"Өөрийн эзэмшлийн газрын хэмжээг дутуу мэдүүлсэн"

"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн эзэмшлийн 5 байршилд 5,707.04 га газар байдаг. Энэ хэмжээ нь эзэмших эрхийн гэрчилгээгээр батлагддаг. Гэвч газрын мэдээллийн санд 5,473.92 га гэж бүртгүүлсэн байна. Ингэснээр өөрийн эзэмшлийн газрын хэмжээг 233.12 га-аар зөрүүтэй буюу дутуу мэдүүлсэн байна.

"Санхүүгийн тайланд тусгагдаагүй бараа үйлчилгээнд 292 сая төгрөг зарцуулжээ"

Тус компанийн 2021 оны санхүүгийн тайлангын худалдан авалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй бараа, ажил үйлчилгээг худалдан авчээ. Худалдан авалтын төлөвлөгөөг бодиттой, үндэслэлтэй гаргаж, мөрдөж ажиллах албан шаардлагатай гэх дүгнэлтийг аудитаас гаргасан байгаа юм. Энэхүү төлөвлөөгүй худалдан авалтад 292 сая төгрөг зарцуулсан байна.

"843.6 сая төгрөгийн дугуй бетон хоолой, хэв хашмал, гүүрний хүчитгэх троссыг бодитоор үнэлсэнгүй"

"Монголын төмөр зам" ТӨХК-аас "Тавантолгой төмөр зам" ХХК-д шилжиж ирсэн 843.6 сая төгрөгийн дугуй бетон хоолой, хэв хашмал, гүүрний хүчитгэх тросс гэх мэт хөрөнгүүд нь "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн бараа материалын дансанд бүртгэлтэй байдаг аж. Гэтэл эдгээр хөрөнгө нь бодит байдал дээрээ хэдийн ашиглагдахгүй болсон ба цаашид ашиглах эсэх нь тодорхойгүй байгаа аж.

"181.3 сая төгрөгийн 72 ширхэг хөрөнгийг давтан үнэлсэн"

Элэгдлээр анхны өртгөө нөхсөн, үйл ажиллагаанд ашиглагдаж буй 181.3 сая төгрөгийн 72 ширхэг хөрөнгийг дахин үнэлжээ. Энэ нь “Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам”, “Төрийн өмчит хуулийн этгээд нь эзэмшилдээ байгаа илүүдэл эд хөрөнгө болон элэгдэл хорогдлын шимтгэлээр анхны үнийг нөхсөн, түүнчлэн нөхөөгүй боловч гэмтэж засаж сэлбээд өөр зориулалтаар ашиглаж болох эд хөрөнгийн ашиглалтын хугацаа болон үнийг шинэчлэн тогтоох саналыг бэлтгэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ирүүлж шийдвэрлүүлнэ.” гэсэн заалтыг зөрчиж байгаа үйлдэл юм.

"Тавантолгой төмөр зам" ХХК нь 2020 онд нийгмийн даатгалын шимтгэл суутгалгүй олгосон үр дүнгийн урамшуулалд 135 сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоожээ. Гэтэл энэхүү нийгмийн даатгалын зардлыг 2021 оны зардлаар бүртгэсэн байна. Ингэснээр 88 сая төгрөгийн зөрүү үүсчээ.

"Гүйцэтгэх захирлын уулзалтад сар бүр 3 сая төгрөгийг зарцуулдаг"

"Тавантолгой төмөр зам" ХХК -ийн Гүйцэтгэх захирлын тус байгууллагыг төлөөлөх уулзалт хурал зөвлөгөөнд сар бүр 3.0 сая төгрөг олгохоор ТУЗ-аас шийдвэрлэсэн байна. Ингэснээр жилд гүйцэтгэх захирлын хурал зөвөлгөөнд 36 сая төгрөг зарцуулдаг байна.

Тус компанийн үндсэн хөрөнгийн Санхүүгийн тайлагнал болон татварын тайлангийн зорилгоор байгуулсан элэгдлийн зөрүү болох 54 сая төгрөгийг ААНОАТ- ын тайланд тусгаагүй байна.

Н.Түвшинбаярын шүүх хурал маргааш 09.30 цагаас үргэлжлэхээр боллоо
Н.Түвшинбаярын шүүх хурал маргааш 09.30 цагаас үргэлжлэхээр боллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.