Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Түвшинбаярын шүүх хурал маргааш 09.30 цагаас үргэлжлэхээр боллоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 4 секунд

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал өнөөдөр 09.00 цагаас эхлэн хуралдсан. Харин дөнгөж сая завсарлаж, маргааш 09.30 цагаас үргэлжлүүлэн хуралдахаар боллоо.

Түүнийг эрүүгийн хуулийн 10.1-2.1, 17.8-1-д зааснаар буруутгаж буй. Харин өмгөөлөгчийнх нь зүгээс 10.1-2.1 буюу "Хүнийг алах" зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй, 11.1 буюу хүний эрүүл мэндэд санаатай гэмтэл учруулах гэсэн зүйл ангиар солих байр суурьтай оролцож байгаа юм.

Сануулахад, Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.

ТЦА: Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна
ТЦА: Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд